Хүүхдүүд “Усан хүрхрээ”-нд тоглох хамгийн дуртай

Дорнод аймгийн Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон бид хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө сэтгэл, зүтгэл гарган, дотоод орчин төдийгүй, гадаа талбайдаа хүүхэд бүрт тоглонгоо суралцах боломж нөхцөл бүрдүүлэхээр идэвх санаачилгатай ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд манай сантехникч Д.Болд, харуул хамгаалалтын ажилтан Ц.Бат-эрдэнэ, О.Батжаргал санаачлан, туслах багш З.Цогзолмаа Д.Оюунцэцэг нартай хамтран “УСАН ХҮРХРЭЭ” байгуулсан нь хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тоглох дуртай талбар нь боллоо.  

Усан хүрхрээг хайрга, чулуу, хад элс зэрэг байгалийн материал ашиглан хийсэн ба орчныг нь тохижуулж, чимэглэлийн ажлыг З.Цогзолмаа, Д.Оюунцэцэг нар хийсэн.

 Усан хүрхрээндээ хүүхдийн  урлан бүтээх үйлийг дэмжих зорилгоор зургийн самбар, ширээ зэргийг өөрсдийн хүчээр хийж байрлуулсан. Элс, усаар тоглох явцдаа хүүхэд хуурай-нойтон, шингэн, бутармаг, хатуу-зөөлөн, хүнд-хөнгөн, живэх-хөвөх, халуун-хүйтэн гэх мэт олон ойлголт авахын зэрэгцээ тэдний дүрслэн бодох, зохион бүтээх, бусадтай хамтрах чадвар нь хөгжих боломжтой. 

Эцэг эхчүүд хүүхдэдээ хормогч, усны гутал бэлтгэн өгснөөр хүүхэд бүр хэдийд ч хүрхрээн дээр тоглох боломжтой. Тэд энд маш дуртай, баяр хөөртэй, аз жаргалтай тоглож байна. 

 Усан хүрхрээг хийх явц: Харуул хамгаалалтын ажилтан О.Батжаргал, Ц.Бат-Эрдэнэ 

 

Туслах багш З.Цогзолмаа зураач болсон нь.

 

Гадаа тоглох гоё.

 

 

 

Дахиад ус авах уу?

 

Бага бүлгийнхэн: Бид ч бас...

 

 

 

Сантехникч ах аа, “Нугас шувуу  хөвж  байгааг хараарай”. 

 

Шөлтэй хоол хийхэд ус хэрэгтэй.

 

Бид гамбургер хийж байгаа.

 

Энэ шувуу хөвөх нь үү?

 

Хүрхрээнээс усаа авдаг.

 

Бидний  хийсэн  боорцгийг идээрэй! 

 

Пиццагаа хуваая....

 

Дорнод аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн
 
багш Б.Ууганцэцэг, эрхлэгч Г.Бадраа