Сургалтын хэрэглэгдэхүүн

Шагай – Сургалтын чухал хэрэглэгдэхүүн

Манай цэцэрлэг (Ховд аймгийн 9 дүгээр цэцэрлэг) 2014 оноос эхлэн ардын уламжлалт наадгайн нэг болох шагайн наадгайг ашиглаж ирсэн нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд сургалтын үр дүнтэй, хүртээмжтэй хэрэглэгдэхүүн болоод байна.

Хүүхэд бие даан ажиллахад сургалтын орчин шийдвэрдэх нөлөөтэй

Сургалтын бодлого шинэчлэгдэн хүүхэд төвтэй сургалтын арга зүй цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд түрэн орж, улмаар хүүхэд бүрийг хөгжүүлэхийг гол зарчмаа болгон ажиллаж байгаа өнөө үед миний барьсан гол чиглэл бол хүүхдийн бие даасан сонголт, тэдний идэвхтэй үйл ажиллагаа байлаа.

Баримлын шавраар урлахуй

Манайх нийслэлийн Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэг. Бид хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалдаа “Хүүхдийг бүтээлч үйлийн орчинд хөгжүүлнэ” гэж тусгасан. Иймд өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд урлал, уран сайхан, бүтээлч үйл гол байр суурийг эзэлж байна.

Чийрэгжүүлэлтийн гишгүүр

Цэцэрлэгийн багш, ажилтнууд чийрэгжүүлэлтийн гишгүүрийг товч, бөглөө, даавуу, мяндсан тор, олс, шүр зэрэг янз бүрийн гарын доорх материал ашиглан хийж, хүүхэд бүрийг эрүүлжүүлж чийрэгжүүлэх үйл ажиллагаандаа хэрэглэж байна. Энд зарим жишээг харууллаа.

 

Сонирхолтой бүтээлэг

Бага насны хүүхдэд өөрийгөө тусгаарлах, ганцаараа байх сонирхол их байдаг. Бид тэдний ийм сонирхол хүслийг харгалзан нэгэн тоглоомын орчин бүрдүүлснээ мэргэжил нэгт нөхдөдөө танилцуулъя. Манай хүүхдүүд энэ тоглоомдоо маш дуртай, дотор нь орж өөрийнхөөрөө тоглоно, ном үзнэ, ганцаараа байна.

Хуудаснууд