Хүүхэлдэй урлацгаая

Нас: 4-5

Зорилго: Гарын доорх материалаар хүүхэлдэй хийх, хүүхэлдэйг төрөл бүрийн тоглоом- сургалтын үед ашиглах

Хэрэглэгдэхүүн: Утасны хуванцар гол, теннисний бөмбөг, олсон утас, халаадаг цавуу, цавууны буу г .м

Аргачлал: Цавууны буугаа цэнэглээд,буугаа халааж утасны голны ёроол хэсгээс эхлэн цавуугаа ойр жигд дусааж түрхэнэ. Түрхсэн цавуугаа хөрөхөөс нь өмнө олсон утсаараа зай завсар гаргалгүй жигд орооно.Утасны голыг дуустал нь орооно. Үүний дараа теннисний бөмбөгөө толгой болгож үс гэзэгтэй хэсгийг олсон утсаар ороож наана. Хүүхэлдэйн гарыг сүлжмэл олсон утсаар хииж, нүүр хэсгийг эсгий балаар будах юм уу хуулгаар чимэглэж болно. Хувцсыг өнгийн товчоор чимэглэнэ.

Ач холбогдол: Хүүхэд гарын доорхи материалаар хүүхэлдэй хийх аргыг эзэмшинэ, төрөл бүрийн тоглоомд ашиглаж болно, бөх бат, амархан эвдрэхгүй

Орхон аймаг,  Х цэцэрлэгийн багш багш П.Сарангэрэл