“3D” тоглоомын орчин

Хүүхэд заримдаа бусдаас тусгаарлагдан хязгаарлагдмал орчинд ганцаараа эсвэл хоёулахнаа тоглох дуртай байдаг. Бид хамтдаа хүүхдэд ийм боломж олгосон нэгэн тоглоомын орчин бүрдүүлснээ мэргэжил нэгт нөхдөдөө танилцуулъя. “3D” тоглоомын орчин  нь хүүхдэд аюулгүй, сонирхолтой, гоо зүйн мэдрэмж олгоход тустайн дээр үүнийг багш өдөр тутмын үйл ажиллагаандаа олон хувилбараар ашиглах боломжтой.  

 Хэрэглэгдэхүүн: Ватум цаас, гуашь, бийр, тарган цавуу, хайч, дай хийх урт нарийхан мод 

 70х60 см хэмжээтэй зузаан ватум цааснууд бэлтгэнэ.

 

 Бэлтгэсэн  ватум цааснуудаа нэг талаас нь эхлэн 7 см-ын хэмжээтэйгээр нугалж, цаасандаа тарган цавуу түрхэж гурвалжилж наана. Ингээд талууд нь 7х7х7 см-ын хэмжээтэй,  нийт 32 ширхэг, гурвалжилж наасан урт нарийхан цаас бий болно. Нэг талд 8 ийм бэлдэц орохоор тооцно.

 

 70х60 см хэмжээтэй нэг ватум цаасан дээр  зурах дүрсээ багтаан зурна.

 

 Ватум цаасан дээр зурсан зургаа 7 см-ын хэмжээтэйгээр зүсэж, гурвалжилж наасан ватум цаасныхаа нэг талд нэг нэгээр нь наана. Өөр нэг  70х60 см хэмжээтэй ватум цаасан дээр өөр зураг зурж, мөн 7 см-ын хэмжээтэйгээр зүсэж, гурвалжилж наасан бэлдэцийн нөгөө талд нэг нэгээр нь наана.  (Жишээлбэл, гурвалжилж наасан  цаасны нэг талд дан чонын хайчилсан зургуудыг цувуулан наахад, нөгөө талд нь тулайн хайчилсан зургуудыг наана.)

 

 5х120 см зөөлөн нарсан модоор дайг хийж, ватум цаасаар бүрж наана. Дайн  дээрээ бэлтгэсэн бэлдцүүдээ зургийн дарааллаар байрлуулан, зураггүй талаар нь тогтооно.

 

 Нэг талаас нь харахад “чоно”-ын зураг харагдана. 

 

 Нөгөө талаас нь харахад “туулай”-н дүрс харагдана.

 

 Ингээд 3D орчны нэг хэсэг бэлэн болно.

 

 Бэлэн  болсон орчинд хүүхдүүд тоглож байгаа нь:

 Хүүхэд тоглоогүй нөхцөлд паарны хамгаалалт болгон тавина.

 

 Баянхонгор аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн багш Д.Мөнхзул