Сургалтын Хөтөлбөр

Оноож ижилсүүлэх дасгал даалгаврууд

Хүүхэд дугуй, дөрвөлжин, гурвалжин дүрс, савх, хавчаар, эвлүүлж угсардаг тоглоом, байгалийн материал зэрэг гарын доорх материал ашиглан өнгө, хэлбэр дүрс, тоо, хэмжээгээр нь оноож  ижилсүүлэн тоглох зарим жишээг харууллаа. Энэ нь хүүхдийн математикийн энгийн ойлголтыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ гар, хурууны хөдөлгөөний эвслийг сайжруулахад тустай.

“Эрвээхий” сэдвийн боловсруулалт

Сэдвийн зорилго

  1. Эрвээхийг гадаад онцлогоор нь ялгах, хоол тэжээл, үржил, хөгжил, улиралд хэрхэн зохицон амьдардгийг мэдэх
  2. “Эрвээхий” болж, гүйх, харайх, үсрэх зэрэг төрөл бүрийн хөдөлгөөн хийх, хөдөлгөөнөө орон зайд зохицуулан гүйцэтгэх

"Үлэг гүрвэл" сэдвээр ажилласан нь

Анх сэдвийг сонгоод ажиллах үед мэдэхгүй асуудлууд их тулгарч байсан ч хүүхдүүдийн тавьсан асуулт, тэдний ярианаас  зорилгоо томьёолон сэдвийн боловсруулалт хийж, үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ сэдвээр 2014 онд, дараа нь 2016 онд дахин ажилласан болно. 

Сэдвийн боловсруулалтыг хэрхэн хийх вэ?

Хүүхдүүд өөрсдийн сонирхол дээр суурилан сургалтанд ашиглаж болох гайхалтай санааг гаргаж ирэх тохиолдол байдаг. Ер нь хүүхдүүдийнхээ ярианы сэдэвт анхаарлаа хандуулаад үүнээс төрсөн санаануудаа тэмдэглэж авах нь тустай.

“Баавгай” сэдвийн боловсруулалт

Багш нар цэцэрлэгийнхээ хөтөлбөрийг хэрхэн боловсруулах нь үр дүнтэй вэ гэсэн эрэл хайгуулд гараад байгаа билээ. Хүүхдийг хөгжүүлэх үйл ажилагааг хэрхэн төлөвлөх, өдөр тутмын үйл ажиллагааны аргачлалыг боловсруулахтай холбогдох нэгэн хувилбарыг танилцуулж байна.

Хуудаснууд