Ажиглалтын хуудсын мэдээллийг нэгтгэн дүгнэх нь

Багш нар маань намар болон хавар “Ажиглалтын хуудас”-ын дагуу ангийнхаа хүүхэд бүрийн хөгжлийг улсын дундажтай харьцуулан тогтоож байгаа билээ. Багш ангийнхаа хүүхэд бүрийн улсын дундажтай харьцуулсан мэдээллийг, арга зүйч буюу эрхлэгч цэцэрлэгийнхээ нийт хүүхдийн үнэлгээний мэдээллийг ямар алхмаар, яаж нэгтгэн дүгнэх аргачлалтай танилцуулъя.

Энэхүү материалыг бэлтгэхэд анги, цэцэрлэгийнхээ хүүхдийн үнэлгээний мэдээллийг хэрхэн нэгтгэснээ бусдадаа жишээ болгон харуулж, туршлагаа хуваалцсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын цэцэрлэгийн арга зүйч Б.Мөнхцэцэг, Баянхонгор аймгийн 10 дугаар цэцэрлэгийн Бэлтгэл “Б” бүлгийн багш Б.Нарангэлэл, арга зүйч Б.Болормаа нарт гүн талархлаа илэрхийлье.  

 

Нэг. Багш ангийнхаа хүүхэд бүрийн үнэлгээний мэдээллийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

1. Багш нар хүүхэд бүрийн мэдээллийг нэгтгэн дүгнэхийн өмнө нас насаар гарсан улсын дундаж үзүүлэлтийн тоо, хувийг сайтар анзаарч ойлгоно. Жишээлбэл, 3-аас 4 хүртэл насны хүүхдийн улсын дундаж үзүүлэлтийг авч үзье.

Чадамж тус бүрийн ард байгаа тоонууд хамгийн бага онооноос эхлэн их рүү 1-ээс 6 хүртэл зургаан бүлэг буюу баганад хуваагдсан байгаа. Танай ангийн хүүхэд бүрийн чадамж тус бүрээр авсан онооны нийлбэр энэ 6 бүлгийн аль нэгэнд нь бий.

2. Багш Ажиглалтын хуудсын дагуу ангийнхаа хүүхэд бүрийг үнэлж, авсан оноог нь улсын дундажтай харьцуулна. Жишээлбэл:

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын цэцэрлэгийн зарим хүүхдийн хөгжлийн үзүүлэлтийг улсын дундажтай харьцуулсныг харъя.

Нэгэн 3 настны хөгжлийн үзүүлэлт

 

Өөр нэг 3 настны хөгжлийн үзүүлэлт

 

Нэгэн 5 настны хөгжлийн үзүүлэлт

 

3. Ангийнхаа хүүхдүүдийн “Ажиглалтын хуудас”-ын улсын дундажтай харьцуулсан хуудас (дээрх жишээнд харуулсан)-ыг нас насаар нь ангилна.

а) Багш дан ижил насны хүүхэдтэй ажиллаж байгаа бол тухайн насны хүүхдийн хөгжлийн улсын дундаж үзүүлэлтийг ашиглан нэг л нэгтгэл хийнэ. (Өөрөөр хэлбэл энэ алхам шаардлагагүй.)

 б) Багш холимог бүлэгтэй байвал, Жишээлбэл, ангийн 25 хүүхэд нь 4 настай (4 нас хүрсэн), 5 хүүхэд нь 3 настай байлаа гэж бодъё. Тэгвэл багш 4 настай болон 3 настай хүүхдийн хөгжлийн улсын дундажийн дагуу мэдээллийг хоёр янзаар нэгтгэн дүгнэнэ. Яагаад гэвэл улсын дундаж үзүүлэлт нас насаараа гарсан байгаа болохоор.

4. Багш ангийнхаа нийт хүүхдийн улсын дундажтай харьцуулсан мэдээллийг чадамж тус бүрээр нэгтгэнэ. Жишээлбэл, “Хөдөлгөөн, эрүүл мэнд”-ийн чадамж (5 нас)-ийг нэгтгэе гэж бодъя. Тэгвэл хүүхэд бүрийн хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамжаар авсан онооны нийлбэр “Хөдөлгөөн, эрүүл мэнд”-ийн чадамжийн аль бүлэг (1-ээс 6 хүртэл)-т, өөрөөр хэлбэл аль баганад хамрагдаж байгааг олно. Ингэхэд зарим хүүхдийн оноо 1 дүгээр бүлэгт, зарим хүүхдийнх нь 2 дугаар бүлэгт гэх мэтээр аль нэгэнд нь байгаа.

5. “Хөдөлгөөн, эрүүл мэнд”-ийн чадамжийн 1-6 бүлэг тус бүрт хэдэн хүүхэд хамрагдаж байгааг тоолж гаргана.  Ингэхэд танай ангийн нийт хүүхдийн хэд нь 1 дүгээр бүлэгт, хэд нь 2 дугаар бүлэгт, хэд нь 3 дугаар бүлэгт .... хэд нь 6 дугаар бүлэгт хамрагдаж байгаа нь багшид тодорхой болно. Бүлэг тус бүрт хамрагдаж байгаа хүүхдийн тоог ангийнхаа нийт хүүхдийн тоонд харьцуулан хувийг нь гарган, графикаар харуулна. Жишээлбэл,

 

6. Дараа нь ангийнхаа хүүхэд бүрийн үнэлгээний хуудсын улсын дундажтай харьцуулсан мэдээлийг бусад чадамж тус бүрээр нэгтгэнэ. Үүний тулд дараах  байдлаар хүснэгтийг бэлтгэж, бөглөвөл багшид чадамж тус бүрээр график үүсгэхэд амар байх болно. Ингэхдээ өмнөхтэй адил чадамж тус бүрээр 1-6 дугаар бүлэг тус бүрт хэдэн хүүхэд байгааг тоолж бичнэ. Тэрхүү бүлэг тус бүрт байгаа хүүхдийн тоо нь ангийн нийт хүүхдийн хэдэн хувийг эзэлж байгааг бодож гаргаад тохирох нүдэнд нь бичнэ. Хувийг бодож гаргахдаа тухайн бүлэгт байгаа хүүхдийн тоог ангийн нийт хүүхдийн тоонд харьцуулна. Жишээлбэл,

 

7. Чадамж тус бүрийн бүлэг тус бүрт хүүхдийн эзлэх хувь хэд байгааг ашиглан багш чадамж тус бүрээр график үүсгэнэ. Жишээлбэл,

 

Ингэхэд ангийн хэмжээнд чадамж тус бүрээр нэг, нийт 7 график үүснэ.

8. Багш график дээрээ тулгуурлан дүгнэлт хийж, манай ангийн хүүхдүүд энэ чадамжаараа сайн байна, би энэ чадамж дээр нь түлхүү анхаарах юм байна, тэгэхийн тулд би ямар материаллаг орчин нэмж бүрдүүлж, ямар арга барилаар ажиллах вэ гэх мэтээр дүгнэлт хийж, цаашдынхаа ажлыг төлөвлөн ажиллана.

 

Хоёр. Цэцэрлэгийн нийт хүүхдийн мэдээллийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

1. Арга зүйч буюу эрхлэгч анги тус бүрийн багшийн гаргасан хүүхдийн хөгжлийн үнэлгээний нэгтгэл (хүснэгт) дээр тулгуурлан цэцэрлэгийн  хэмжээнд нас тус бүрээр хэдэн хүүхэд байгааг гаргана.  Жишээлбэл, танай цэцэрлэг 2 бэлтгэл бүлэгтэй байлаа гэж бодъё. Тэгвэл 2 ангийнхаа 5 настнуудыг нийлүүлж тоолно. Гэтэл тэрхүү 2 бэлтгэл бүлэгт 4 настнууд, 3 настнууд цөөн тоогоор байж магадгүй. Тэгвэл тэр 3 ба 4 настнуудын тоог тухайн насны хүүхдийн тоо руу нэмж, тоолно.  

 

2. Дээр харуулсан багш ангийнхаа хүүхдийн мэдээллийг нэгтгэн дүгнэсэнтэй яг адил арга барилаар арга зүйч\эрхлэгч чадамж тус бүрээр цэцэрлэгийн нийт хүүхдийн нэгтгэл хийнэ. Ингэхдээ эхлээд нас тус бүрээр 7 чадамжаар нэгтгэл хийнэ. Үүний тулд дараах байдлаар нас тус бүрээр хүснэгтээ бэлтгэнэ. Жишээлбэл,

гэх мэт.

3. Тухайн насны хүүхдийн чадамж тус бүрийн 6 бүлэг тус бүрт буй тоо, мэдээллийг ашиглан багшийн хийж байсантай адил аргаар график үүсгэнэ. Ингэхэд цэцэрлэгийн 3-6 хүртэл насны (3, 4, 5 насаар) хүүхдийн нас насаар, чадамж тус бүрээр нийт 21 график үүснэ.

 

4. Чадамж тус бүрээр цэцэрлэгийн хэмжээний нэгдсэн нэгтгэл хийнэ. Жишээлбэл, “Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамж”-ийн нэгдсэн нэгтгэл хийе гэж бодъё.  Тэгвэл нас тус бүрээс Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамжаар 1 дүгээр бүлэг (багана)-т хамрагдаж байгаа хүүхдийн тоог нас тус бүрээс авч нэмнэ. Ингэхэд цэцэрлэгийн нийт хүүхдийн хэд нь  Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамжаар 1 дүгээр бүлэгт хамрагдаж байгаа нь гарна. Энэ байдлаар Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамжийн 2-оос 6 дугаар бүлэг тус бүрт хэдэн хүүхэд хамрагдаж байгааг нас тус бүрээс авч нэмж гаргана. Ийнхүү Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамжийн бүх 6 бүлэг тодорхой нэгдсэн тоотой болно.

 

5.  “Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамж”-ийн нэгтгэлийн адилаар цэцэрлэгийн нийт хүүхдийн “Нийгэмшихүйн чадамж, “Хэл ярианы чадамж” гэх мэтээр тус тусад нь бүх насны хүүхдийг хамарсан тоог гаргаж хүснэгтэд тэмдэглэнэ. Чадамж тус бүрээр гаргасан тоо, хувийг ашиглан график үүсгэнэ. Ингэхэд эцсийн нэгтгэл чадамж тус бүрээр буюу 7 графикаар илэрхийлэгдэнэ. Жишээлбэл,

Дээрх хүснэгтийг ашиглан Баянхонгор аймгийн 10 дугаар цэцэрлэгийн 3-6 хүртэл насны хүүхдийн хөгжлийн үзүүлэлтээр график үүсгэснийг харуулъя.

Ийнхүү цэцэрлэгийн хэмжээний нийт хүүхдийн үнэлгээний нэгтгэл эцэстээ чадамж тус бүрээр буюу 7 графикаар илэрхийлэгдэнэ.

 

6. Үнэлгээний нэгтгэлийг хэрхэн ашиглах вэ? Багш бүрийн гаргасан үнэлгээний материал, цэцэрлэгийн хэмжээний үнэлгээний нэгтгэл дээр тулгуурлан хамт олон (эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш) манай цэцэрлэгийн хүүхдүүдийн аль чадамж сайн байна, аль чадамж дээр нь яаж  ажилавал илүү үр дүнд хүрэх вэ гэдгийг хэлэлцэж, цаашдын ажлыг төлөвлөнө. Жишээлбэл, хичээлийн жилийн төгсгөлд хийсэн үнэлгээ байлаа гэж бодвол бид ирэх хичээлийн жилд ямар зорилго дэвшүүлж, яаж ажиллах вэ гэх мэтээр.

 

        Цэцэрлэг бүрийн эцсийн нэгдсэн үнэлгээ гарсны дараа аймаг, нийслэл\дүүргийн БСГ, БХ-ийн СӨБ-ын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд тухайн орон нутгийнхаа цэцэрлэг тус бүрийн нийт насны хүүхдийн чадамж тус бүрээр гарсан үнэлгээний хүснэгтийг ашиглан нэгтгэж, аймаг, дүүрэг, нийслэлийн түвшний үнэлгээний нэгтгэлийн хүснэгт, гарфик гарган, дүгнэлт хийж, цаашдын ажлаа төлөвлөн ажиллана.

 

Н.Норжхорлоо