Шагайн дасгал, тоглоом (үргэлжлэл)

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 8

                                                           ШАГАЙ ХЭЛХЭЕ

Зорилго:

  1. Шагайны тэмээ, морь буултыг мэднэ.
  2. Шагайг зүй тогтлоор нь хэлхэнэ.
  3. Хэлхсэн шагайгаа тоолж нэрлэнэ.

 

Хэрэглэгдэхүүн:

  1.  Шагай   (нүхэлсэн)          
  2.   Сагс   
  3.   Үдээс

 

 

Аргачлал:

  1. Хэрэглэгдэхүүнийг ширээн  дээр байрлуулна.
  2. Хүүхэд үдээс авч, шагайнуудыг босоо байрлалаар (тэмээ, морь) бүдүүвч зургийн дагуу хэлхэнэ. 
  3. Хэдэн тэмээ, хэдэн морь хэлхэснээ тоолж хэлнэ.
  4. Өөрөө шинэ зүй тогтол (хэмнэл) зохиож, түүнийхээ дагуу шагайгаа хэлхэнэ. Жишээ нь: нэг тэмээ, нэг морь;  хоёр морь, хоёр тэмээ эсвэл гурван морь, нэг тэмээ гэх мэт.
  5. Ямар зүй тогтлоор, нийт хэдэн морь, хэдэн тэмээ хэлхэснээ тоолж хэлнэ.

 

 

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 9

                                                           ХАМГИЙН ОЛОН ШАГАЙ

Зорилго:

  1. Шагайг  баримжаалан олон, цөөнийг мэднэ.
  2. Ээлжээ хүлээж тоглоно.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Хайрцагтай олон шагай
  2. Сагс (хүүхэд бүрд)
  3. Шоо

 

 

Аргачлал:

Хэрэглэгдэхүүнийг дэвсгэр дээр байрлуулаад, 2 хүүхэд тоглоно.

  1. Шоог ээлжлэн орхино.
  2. Буусан талын тоогоор шагайг хайрцагтай их шагайнаас тоолж аваад, өөрийн сагсанд хийнэ.
  3. Хайрцагтай шагай дуусахад хэн олон шагай цулуулсныг баримжаалж хэлнэ.
  4. Олон шагай цуглуулсан нь хожно.

 

 

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 10

                                                         АЛАГ ШАГАЙГ ОЛООРОЙ

Зорилго:

  1. Шагайг өнгөөр нь ангилна.
  2. Шагайг бодитоор тоолно.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Шагай   \нэг өнгөтэй ба алаг\
  2. Сагс   

 

 

Аргачлал:

Хэрэглэгдэхүүнийг ширээн дээр тавьж тоглоно.

  1. Сагстай шагайг сайн ажиглаж харна.
  2. Нэг өнгөтэй, зарим хэсэг нь өөр өнгөтэй шагай (алаг)-г олж, зэрэгцүүлэн тавина.
  3. Хэдэн алаг шагай зэрэгцүүлж тавьсныг тоолж хэлнэ.

 

 

Мөн шагайг шаргал өнгөтэй, цайвар өнгөтэйгээр ялгаж болно.

 

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 12

                                                         МЭРГЭН ХАРВААЧ

Зорилго:

  1. Шагайгаар нясалж байг ононо.
  2. Өөрийн болон бусдын амжилтад баярлана.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Шагай
  2. Сагс
  3. Жижиг гонзгой дөрвөлжин мод

 

Аргачлал:

Хэрэглэгдэхүүнийг ширээ эсвэл дэвсгэр дээр тавиад, 2 хүүхэд ээлжлэн тоглоно.

  1. Жижиг гонзгой дөрвөлжин моднуудыг дурын тоогоор давхарлаж босоогоор нь байрлуулна.
  2. Өөрийн шагайгаар модон байныхаа алийг онохоо ажиглаж сонгоно.
  3. Сонгосон байгаа 50 см зайнаас шагайгаараа нясалж ононо.
  4. Байг онож унагасан тохиолдолд унагасан модоо өөрийн сагсанд хийнэ.  
  5. Оронд нь авсан модныхоо тоогоор шинэ бай үүсгэн байрлуулна.
  6.  Нөгөө хүүхэд нь харвана.
  7. Хэн сагсандаа хамгийн олон модтой нь хожно. Хожсон найздаа баяр хүргэнэ.

 

 

Хүүхдүүд мөн дэвсгэр дээр хэвтээгээрээ 50 см зайнаас байг няслан онож болно.

 

ШАГАЙН ДАСГАЛ ТОГЛООМ 13

 

БАЙРАА ХУРДАН ЭЗЛЭЭРЭЙ

Зорилго:

  1. Эсрэг талын байрлалыг зөв олж, өөрийн шагайгаа байрлуулна.
  2. Өөрийн ээлжээ хүлээн аргачлалын дагуу тоглоно.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Шагай \бөглөөнд наасан\
  2. Сагс
  3. Даамны хөлөг

 

 

Аргачлал:

2 хүүхэд хамтдаа даамны жижиг хөлөг ашиглан тоглоно.

  1. Хүүхдүүд ямар өнгийн суурьтай шагайгаар тоглохоо сонгоно.
  2.  Шагайгаа хөлөгний хар нүдэнд 2 эгнээгээр байрлуулна.
  3. Хэн нь эхэлж нүүхээ шодно.
  4. Даамны нүүдлээр нүүнэ.
  5. Нүүхдээ хүүхэд өөрийнхөө шагайг нөгөө талынхаа шагайн дээгүүр давуулж тавина.
  6. Хэн түрүүлж эсрэг талынхаа байрыг эзэлсэн нь хожно.

 

 

 

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 14

ТОХИРОХ АМЬТНЫГ ОЛООРОЙ

Зорилго:

  1. Шагайны буултын 4 талыг нэрлэнэ.  
  2. Шагайны буулттай тохирох амьтныг зөв оноон байрлуулна.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Картанд бэхэлсэн шагай
  2. Сагс
  3.  Амьтад

Аргачлал:

Хэрэглэгдэхүүнийг ширээн дээр тавьж  тоглоно.

  1. Картанд  бэхэлсэн шагайнуудыг нэг эгнээнд байрлуулна.
  2. Шагайнуудынхаа  буултыг нэрлэнэ.
  3. Сагстай амьтад дотроос  шагайн  нэртэй  тохирох амьтныг олно. \морь, тэмээ, хонь, ямаа\
  4. Шагайныхаа доод талд харгалдаа оноон байрлуулна.
  5. Зөв буруугаа багшдаа шалгуулна.

 

 

ШАГАЙН ДАСГАЛ, ТОГЛООМ 15

 

ӨНГӨ, ТООГООР НЬ ЯЛГАЯ

 

Зорилго:

  1. Шагайны буултыг мэднэ.
  2. Картан дээрх шагайны буулт, өнгө, тооны дагуу шагайнуудыг хайрцаг (суурин дээр)-т байрлуулна.  
  3. 10-ын дотор оноож тоолно.

 

Хэрэглэгдэхүүн:

  1. Өнгө өнгийн шагай
  2. Шагайн дүрстэй карт
  3. Хайрцаг

 

Аргачлал:

Хэрэглэгдэхүүнийг ширээн дээр тавьж тоглоно.

  1. Шагайны буулт, өнгө, тоотой  картаа  ажиглана.
  2. Карт дээрх шагайны буулт, өнгө, тоогоор шагайг зэрэгцүүлэн зөв байрлуулна.
  3. Ямар буултаар, ямар өнгийн, хэдэн шагай байрлуулснаа тайлбарлаж хэлнэ.

 

 

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар

цэцэрлэгийн эрхлэгч  С.Бадамчимэг