Хүүхэд хэр хэмжээний шингэн зүйл уух вэ?

Биенд шингэн дутагдсанаас анхаарлаа төвлөрүүлэх болон ажлын чадвар сулардаг. Ядарна, толгой өвдөнө, бөөр ачаалалд орно. Цангах мэдрэмж төрвөл тэр нь хэдий нь анхааруулах дохио өгч байна гэсэн үг. Тиймээс хүүхэд цангах хүртлээ явахгүй байнга шингэн зүйлс ууж байх шаардлагатай.  

Тэгэхээр хүүхэд аль насандаа хэр хэмжээний шингэн уух шаардлагатай вэ?

Германы хоол судлалын нийгэмлэгээс хүүхдийн өдөрт уух шингэний хэмжээг дараах байдлаар зөвлөжээ.  

1-ээс 4 нас хүртэл – 820 мл

4-өөс 7 нас хүртэл – 940 мл

7-гоос 10 нас хүртэл – 970 мл

10-аас 13 нас хүртэл – 1170

13-аас 15 нас хүртэл – 1330 мл

Мэдээж хүүхэд идэж ууж байгаа зүйлсээрээ тодорхой хэмжээний шингэнийг  авдаг.  Дээр өгөгдсөн хэмжээ бол нэмэгдэл байдлаар хүүхэд өгөх шингэн. Хүүхдэд гол нь чихэрлэг болон тэжээллэг бодис багатай уух юм өгөх нь чухал. Тухайлбал, ус, чихэргүй цай. Жимсний шүүс уулгах тохиолдолд шингэлж өгнө.

Хөхүүл хүүхдэд эхний саруудад нь нэмэлт шингэн өгөх шаардлагагүй. Зуны улиралд ч гэсэн мөн адил. Учир нь энэ үед хөхний сүүний усны агууламж их өндөр байдаг ажээ. Ингээд 5 сартайгаас буюу нэмэгдэл хоол идэж эхлэх үеэс ус эсвэл цай өгч эхэлнэ. Эхний үед 100 мл хүртэл хэмжээний шингэн өгөх бөгөөд хуурай идэх юм иддэг болох үеэс хэмжээг нь алхам алхмаар нэмэгдүүлж 600 мл-д хүргэнэ. Томрох тусам хүүхдэд илүү их хэмжээний шингэн шаардагдана.

Тарвас, өргөст хэмх, улаан лооль, шөл зэрэг ус ихтэй хоол хүнснээс хүүхдийн бие махбод тодорхой хэмжээний шингэн авдаг. Гэхдээ энэ нь хүүхдийн уух ёстой шингэний хэмжээг багасгаж, нөхдөггүй.

 

Н.Хорлоо

 

Ашигласан материал: