Орны өрөөгөө “Урлангийн өрөө” болголоо

  Цэцэрлэгүүдэд хүүхдийн ор хураадаг харанхуй өрөө байдаг. Бид ангиудынхаа энэхүү орны өрөөг хамтын хүчээр хувирган тохижуулж, хүүхдийн “Урлангийн өрөө” байгуулсан нь цэцэрлэгийн үзэл баримтлалтай нягт уялдаатайн дээр, хүүхдүүдийн байх дуртай, сонирхолтой өрөө болж чадсан. 

Урлангийн өрөөнд тавиурууд нэмж хийж, дүрслэн урлах хэрэгдэгдэхүүнүүд байрлуулснаас гадна модны навч, мөчир, үр жимс, төрөл бүрийн будаа, шош, чулуу, утас, уяа, өндөгний хальс, ундааны савна ёроол гэх мэт байгалийн болон хаягдал материал байршуулсан нь хүүхдэд өөрөө тэдгээртэй харьцаж, туршиж үзэх боломж олгож, эд зүйлсийг таньж мэдэх, бүтээлчээр сэтгэн бодох, урлан бүтээхэд ач холбогдлоо өгч байна.

Урлангийн өрөөг ажиллуулснаас хойш хүүхэд бүрийн зурах чадвар сайжирсан ба хүүхэд бүр өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, багаар хамтран ажиллах, чөлөөтэй сэтгэн бодож бүтээлчээр ажиллахад ахиц гарч байна.

Үйлчилгээний ажилтнууд өөрийн багтаа идэвх зүтгэл гарган, чин сэтгэлээсээ ажилласан.

 

Ахлах бүлгийн хүүхдүүд Урлангийн өрөөндөө  ихэвчлэн хайчилж наах, барих үйлийг хийх дуртай.

 Ахлах бүлгийнхэн

Дунд бүлгийн Урлангийн өрөө

 

Эрхлэгчийн өрөөг Бага Б бүлгийн урлангийн өрөө болгон тохижуулсан. 

  Бага Б бүлэг, Урлангийн өрөөндөө тэд маш сайн хамтарч ажиллаж чадаж байгаа.

 

 

Бэлтгэл бүлгийн Урлангийн өрөө

Бэлтгэл бүлгийнхэн  

Хүүхдүүд бүтээлээрээ  өрөөгөө  гоёж байна.

 

Дорнод аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Ууганцэцэг