Хувцасны дэлгүүр

Тоглоомын ач холбогдол

  4-5 насныханд

“Хувцасны дэлгүүр” сэдэвт тоглоомоор тоглоход  хүүхэд бусадтай санаа бодлоо хуваалцах, харилцах, тоо тооллын анхны мэдэгдэхүүн эзэмших, гар, хурууных нь хөдөлгөөн, эв дүй сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.   Тухайлбал, хүүхэд  дараах мэдлэг, чадварыг тоглох явцдаа эзэмшинэ.

  •   Өөрөө сонголт хийх
  •  Хувцасны зориулалт (хэзээ, ямар хувцас өмсөх)-ыг мэдэх
  •   Хувцсыг мөнгөөр авдагийг мэдэх
  •   Бие биедээ туслах, зөвлөгөө өгөх
  •   Өнгө, хэмжээг ялгах
  •   Хувцсаа өмсөхдөө товч товчлох, цахилгаанаа татах, зангуу наах
  •   Цэвэр нямбай хувцаслах
  •   Баярлаж талархсанаа илэрхийлэх

 

Хэрэглэгдэх  материал

Хувцасны өлгүүр, гутлын тавиур, босоо толь, кассын машин, мөнгөн дэвсгэртүүд, төрөл бүрийн загвар, хэрэглээний хүүхдийн болон том хүний хувцас, гуталнууд, сагс, цүнх, тор гэх мэт. Хүүхдүүд зун, өвөл, хавар, намрын янз бүрийн хувцас, малгай, цамц, гутал, оймсыг өөрсдөө цуглуулан бэлтгэнэ. Үүнд мөнгө зарахгүй мөн олдоц ихтэй байдгаараа сайн талтай.

Тоглоомд хэрэглэдэх эдгээр хувцаснуудыг дүрд хувиран тоглох болон жүжигчилсэн тоглолтод мөн ашиглаж болно. 

 

Нийслэлийн СХД-ийн 101 дүгээр цэцэрлэгийн багш Б.Тунгалаг