Ээж аав нарт

Мандарин лаа

Та шинэ жилээ угтан лаа худалдаж авахын оронд хүүхдүүдтэйгээ хамтран мадарин (эсвэл жүрж)-ы хальсаар гоёмсог лаа хийж болно. Үүнд лааны үлдэгдэл, зулын гол, шүдэнзний мод л хэрэг болно.  Үүнийг бүтээхэд түлэгдэх эрсдэлтэй тул та бага насны хүүхэдтэйгээ хамт ажиллаарай.

Гарын доорх материал ашиглан гадаа тоглох санаанууд

Зуны дэлгэр сайхан цагаар хүүхдүүд зуслан дээр, хашаандаа, аялах явцдаа гадаа тоглох өргөн боломжтой. Гадаа тоглохын ач холбогдлыг үүний өмнөх нийтлэлдээ дурдсан. Энэ удаа модны тайрдас, олс, ундааны сав гэх мэт гарын доорх материал ашиглан тоглох зарим санааг зургаар харууллаа.

Уурласан хүүхдээ тайтгаруулах 5 өгүүлбэр

Балчир насныхан заримдаа уурлаж, зөрүүдэлж хашхичих нь хэцүү. Гэхдээ хүүхэд хэр зэрэг  зүдэргээтэй байх нь та тэдэнтэй хэрхэн харилцахаас ихээхэн шалтгаална. Иймд эцэг эхчүүддээ төвөгтэй байдлаас гарахад тань зориулж  “Уурласан хүүхдээ тайтгаруулах 5 өгүүлбэр” гэсэн зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхдэд (бидэнд ч бас) сайнаар нөлөөлдөг үгс

Өдөр тутмын амьдралд хүүхдэд зөрчилдөх, урам хугарах тохиолдол гардаг. Гэхдээ тэд үүнийг даван туулж сурснаар хүчтэй хувь хүн болон төлөвшдөг. Үүнд эцэг эх хүүхдэдээ итгэл өгч, чөлөөт орон зайг олгосноор тэд зоригтой байх, бие даах, өөртэй итгэх итгэлтэй болоход нөлөөлнө.

Дөт замыг олоорой

Сэлэнгэ аймгийн “Бүжинхэн” цэцэрлэгийн арга зүйч Д.Насанжаргал өмнө нь манай вэбсайтад “Таван хошуу мал зурах аргачлал”-аа нийтэлсэн билээ. Түүний таван хошуу малаа ашиглан зохиосон тоглоомыг Та хүүхэдтэйгээ ажиллахдаа ашиглаарай.

Гэртээ хоолой зайлах уусмал бэлтгэх аргууд

Өглөө, оройд мөн нийтийн унаагаар явах, хурал зөвлөгөөнд оролцох, дэлгүүр явах гэх мэт олон хүний дунд байсны дараа хоолойгоо зайлах нь Covid-19-ээс сэргийлэхэд нэн тустай. Манайд илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь хамар, хоолойн залгиурын арчдасаас илэрдэг байна.

Шинэ жилийн бөмбөлөгүүд урлая

Шинэ жил айсуй. Хүүхдүүд нарийн олс, бүдүүн утас, цаас, цавуу ашиглан төрөл бүрийн бөмбөлөгүүд урлах санаануудыг энд нийтэллээ. Урласан бөмбөлөгөөрөө гацуур мод, өрөө тасалгаа, хаалга, ширээ зэрэг юуг ч чимэглэж болно. Өөрийн урласан зүйл хамгаас үнэ цэнэтэй.

Гадаа тоглохын 10 ач холбогдол

Навчаар шөл хийх, бутан дунд нуугдах байр олох эсвэл хоорондоо уралдах зэргээр хүүхэд гадаа зүгээр л сайхан гүйж харайж, чөлөөтэй тоглодог. Гадаа тоглох яагаад хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухлаар нөлөөлдөг вэ? “Өнөөгийн хүүхдийн цэцэрлэг” сэтгүүлийн 2021 оны 6 дугаарт нийтлэгдсэн нэгэн материалыг Танд орчуулан хүргэж байна.

Ээж аав нар хүүхэдтэйгээ ажиллахад ашиглах энгийн бөгөөд чухал үйлүүд

Гэртээ бага насны хүүхдээ харж байх явцдаа өдөр тумын амьдралынхаа явцад хүүхдүүдийнхээ хөгжил төлөвшилд зорилготойгоор нөлөөлдөг нэгэн залуу ээжийн ирүүлсэн энгийн бөгөөд чухал санаа (дасгал, тоглоом, үйлүүд)-нуудыг нийтэллээ. Түүний нэрийг Б.Уянга гэдэг, 2 ба 4 насны хөвгүүдтэй.

Элсний талбай байгуулах санаанууд

Хүүхэд элсээр тоглох дуртай. Халуун дулааны улиралд элсэн дээр тоглосноор хүүхдийн бие эрүүлжиж чийрэгжинэ. Тоглох явцдаа тэд санаа бодлоо солилцож, зохицон харилцана, юу бүтээхээ шийднэ. Хашаандаа эсвэл зусландаа багачууддаа зориулан элсээр тоглох талбай хэрхэн өөрсдөө байгуулж болох санаануудыг харууллаа.

Хуудаснууд