Ээж аав нарт

Шинэ жилийн урлал

Гацуур, өвлийн өвгөн, чимэглэл урлаж, хэрэглэснээр шинэ жилийн таатай сайхан уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ баяр хөөрийг нэмэгдүүлдэг. Энд цаас, байгалийн материал болон  гарын доорх бусад материал ашиглан урлах олон сайхан санаа, аргачлалуудыг нийтэллээ.

Хүүхдийг сургуульд бэлтгэх

“Ирэх намар хүүхэд маань сургуульд орно. Үсэг нүдлүүлдэг юм билүү?, Гар хурууг нь зүгшрүүлж  хэдэн хуудас юм бичүүлээдхэе” гэх эцэг эх хот, хөдөөгүй тааралддаг. Гэтэл эцэг эхийн энэ зүтгэл чармайлт хүүхдэд тус болохоосоо ус болох нь элбэг. 

Зуурмаг хийх жор, арга, зуурмагаар урлан бүтээх

Баримлын шавар худалдаж авахгүйгээр, аав ээжүүд мөн багш нар өөрсдөө хялбар аргаар, гэртээ байгаа хүнсний зүйлсээ ашиглан зуурмаг бэлтгэж, түүгээр хүүхэд тань тоглоом наадгай, бэлэг дурсгал, чимэглэлийн зүйлсийг бүтээлчээр урлан бүтээж болно.

Миний ээж аз жаргалтай зургийн багш

“Миний ээж аз жаргалтай зургийн багш” хэмээх судалгааны ном нь Бау Мариин хүүхдийн дүрслэх урлагийн боловсролын судалгааны ажлын нэг бөгөөд үнэтэй зургийн сургалт явуулалгүйгээр хүүхдээ багаас нь зураг зурах арга барилд сургах чухал зүйлсийг судалж, нийтэлсэн болно.

Нэг хүртэл насны хүүхдийн хооллолт

Та хүүхдээ анхнаасаа зохистой хооллох нь хүүхдийн тань эрүүл мэнд, бие махбодын болон оюун ухааны хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй. Тэгэхээр хүүхдээ нэмэгдэл хоолонд оруулахдаа ямар орц найрлагатай, ямар хоолыг яаж хийж өгөхийг мэдэж байх нь чухал.

Хоолой зайлах уусмал бэлтгэх энгийн аргууд

Ам, хоолойгоо өдөр бүр зайлах нь амны хөндийгөөр дамждаг янз бүрийн өвчин үүсгэгч бактериас сэргийлэх, амаа цэвэр ариун байлгах ач холбогдолтой. Өглөө, оройд мөн нийтийн унаагаар явах, хурал зөвлөгөөнд оролцох, дэлгүүр явах гэх мэт олон хүний дунд байсны дараа хоолойгоо зайлах нь ялангуяа Covid-19-ийн үед нэн тустай.

Хүүхдийн тухай гайхалтай ишлэлүүд

Хүүхдийн байгаа газар үргэлжид инээд хөөр цалгиж, аз жаргал бялхаж байдаг. Тэдний ирээдүйн амьдрал, хандлага төлөвшил томчууд биднээс, энэ нийгмээс хамаардаг гэдгийг бид алхам тутамдаа санах ёстой.

Эрүүл хооллолтын 10 дүрэм

Эрүүл хооллолт нь хүнийг эрүүл байлгахын зэрэгцээ амжилт, сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. ХБНГУ-ын Хоол хүнсний нийгэмлэг (ГХХН)-ээс шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлт дээр тулгуурлан эрүүл чанартай хооллолтын 10 дүрэм гаргажээ. Энэ нь бид хүүхдэдээ болон өөрсдөө өдөр тутмын хоол ундаа сонгон хэрэглэх, эрүүл хооллоход практик ач холбогдолтой юм.

Хуудаснууд