Мэргэжлийн хүмүүс

Хамт олны таагүй зан үйл, харилцааг даван туулах нь

Цэцэрлэгийн багш, ажилтнууд бие биеийнхээ таагүй (хөндүүр) зан үйл, харилцааг шууд хэлэхээсээ дөлдөг тал бий. Нэгэн эрхлэгч эл асуудлыг хамт олонтойгоо авч үзэж, практик үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн арга барилаасаа хуваалцсантай танилцана уу.

 

Бид хүүхдэдээ харилцааны ямар дэг жаяг эзэмшүүлэх вэ?

Хүүхэд багаасаа ёс суртахууны мэдрэмжтэй болох, бусадтай эв дүйтэй харилцаж сурахад тэдэнд харилцааны тодорхой дэг жаягийг зориуд эзэмшүүлэх шаардлагатай. Хүүхдэд эзэмшүүлэх шаардлагатай харилцааны дэг жаяг болон тэдгээрийн ач холбогдлын талаар хүүхэдтэй ярилцахад хэрэглэж болох зарим санааг нийтэллээ. 

 

Хөгжлийн бэрхшээлийн эрсдлийн үнэлгээ

Багш ангийнхаа нийт хүүхдийг нарийн ажиглаж баримтжуулснаар аль нэг хүүхдэд ямар нэг хөгжлийн бэрхшээл байвал түүнийг эрт илрүүлэх алхмыг хийж, зарим дэмжлэг туслалцаа үзүүлж чадна. Үүнд энгийн бөгөөд практикт үр дүнгээ өгч буй нэгэн загварыг танилцуулъя.

Цэцэрлэгт хүүхдийг ажиглах, баримтжуулах гэж юу вэ?

Ажиглалт, баримтжуулалт нь цэцэрлэг болон багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндэс суурь болдог тул багшийн зайлшгүй гүйцэтгэх нэгэн чухал үүрэг юм. Иймд ихэнх улс орон бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөртөө ажиглалт, баримтжуулалтыг тусгасан байдаг.

Ангиа яаж тохижуулах вэ?

Бага насныханд аюулгүй байдал, бас адал явдалтай, сонирхолтой орчин хэрэгтэй. Тэдэнд тусгай хэрэгцээ, сурах арга барил байдаг. Үүнийг эхнээс нь анхаарч үзэх шаардлагатай бөгөөд хүрээлэн буй орчин нь тэдэнд тус,  заримдаа бас саад болдог.

Сургуулийн өмнөх боловсролын чанар гэж юу вэ?

Сургуулийн өмнөх боловсрол чанартай байна гэдгийг та юу гэж үзэх вэ гэсэн асуултад хүн бүр өөр өөр хариулт өгөх байх. Гэхдээ СӨБ-ын чанарыг хүүхэд болон түүний хөгжлийн онцлог бүхий эрэлт хэрэгцээнээс авч үзэж, дараах зүйлсийг хамруулан ойлгоно.

 

XIX-XXI зуун бүрийн боловсролын онцлог ба өөрчлөлт

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан “Суралцахуйн луужин-2030”  хэмээх  баримт бичигт зуун бүрд боловсрол хэрхэн өөрчлөгдөж ирсэн, цаашдаа ямар дүр зурагтай байхыг нийгэм, үйлдвэрлэл, технологийн хөгжилтэй уялдуулан харуулсантай танилцана уу.

 

 

Шувуудад тэжээл бэлтгэе

Бага насныхан өвлийн улиралд шувууд тэжээх, тэднийг юм идэж байхыг харах дуртай байдаг. Багш хүүхдүүдтэйгээ хамт гарын доорх материал ашиглан өвөлждөг шувуудад зориулж тэжээлийг нь цагираг болон бусад хэлбэртэйгээр бэлтгээд гадаа талбай дахь модондоо байрлуулж болох юм.

Хуудаснууд