Мэргэжлийн хүмүүс
Хүн бүр үүргээ ухамсарлая
Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчид, эцэг эхчүүд ээ, Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт-эрдмийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Баримтжуулалт ба сурталчилгаа
Багш нар хүүхдүүдийнхээ хийж гүйцэтгэсэн үйлийн үр дүнг хэрхэн баримтжуулах, мөн ангид явагдаж байгаа үйл ажиллагаагаа эцэг эх болон бусад хүмүүст сурталчлахтай холбогдох зарим санааг энд харууллаа.
Нэрт сурган хүмүүжүүлэгч Эрдэнэбатхааны Карма (1921-1981)
Монгол улсын Боловсролыг хөгжүүлэхэд Э.Карма багш маш их үүргийг гүйцэтгэсэн гавьяатай нэгэн билээ.
Бидний бүтээсэн “Моносхон” номын сан
УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Зүүнхараа дахь “Моносхон” цэцэрлэгийн хамт олон бид хүүхдийг номонд дуртай болгох, тэдэнд хүссэн үедээ номтой танилцаж, ном хэрэглэх, сонсож, ойлгосноо бусдад ярих боломж олгохоор хүүхдийн номын сан байгууллаа.
Оноож ижилсүүлэх дасгал даалгаврууд
Хүүхэд дугуй, дөрвөлжин, гурвалжин дүрс, савх, хавчаар, эвлүүлж угсардаг тоглоом, байгалийн материал зэрэг гарын доорх материал ашиглан өнгө, хэлбэр дүрс, тоо, хэмжээгээр нь оноож ижилсүүлэн тоглох зарим жишээг харууллаа. Энэ нь хүүхдийн математикийн энгийн ойлголтыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ гар, хурууны хөдөлгөөний эвслийг сайжруулахад тустай.
Гар хурууны хөдөлгөөнийг дэмжих үйлүүд
Сургуулийн өмнөх насанд гар хурууны жижиг булчингийн хөгжил чухал. Гар хурууны хөдөлгөөний чадвар нь эвлүүлэх, барьж байгуулах, угсрах гэх мэт олон тоглоом наадам тоглоход тустай бөгөөд гутал, хувцсаа өмсөж тайлах, гутлаа үдэх зэргээр бие даах чадварыг дэмждэг. Мөн хүүхдийн танин мэдэхүй, цаашдаа сургуульд амжилттай суралцахтай нь ч холбоотой.
Одоо дахин цоо шинэ хөтөлбөр мэндлэхгүй ээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар 2017.08.14-нд боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. Сайдын “Багш, удирдах ажилтны уулзалт-сургалт”-ыг нээж хэлсэн үгийн бүрэн эхтэй танилцана уу.