Сургуулийн өмнөх нас

Бага насныханд харуулмааргүй зургууд

Украйнд болж буй дайны талаар хүүхэд тань ямар нэг байдлаар сонсож, хүссэн, хүсээгүй зурагт, интернэтээс зарим аймшигтай зургийг харж байж магадгүй. Үүнтэй холбогдуулан Германы “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлийн редакциас хэвлэл мэдээллийн судлаач Михаел Гурт (Michael Gurt)-тэй хийсэн ярилцлагыг эцэг эхчүүддээ зориулан хүргэж байна.

 

Цагаан сарын тоглоом наадам

Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна дом, засал тахилгын шинжтэй байдагт оршино. “Алаг мэлхий” тоглоомыг битүүний орой тоглодог бол “Хорол”, “Дөрвөн бэрх”, “Үүчүүр” тоглоомуудыг сар шинээр тоглодог.

Боргоцойн чимэглэл

Та хүүхдүүдтэйгээ хамтран боргоцойгоор маш олон, гоё чимэглэл хийж болно. Энэ нь хямд төсөр, хийхэд амархан байхын дээр танай гэр бүлд шинэ жилийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд тустай. Одоогоор танайд цуглуулсан боргоцой байхгүй бол боргоцой цуглуулж байгаад дараа жил энэхүү чимэглэлүүдийг хийгээд үзээрэй.

Сайн эцэг эх байх 10 санаа

Сайн эцэг эх байхын тулд та дараах 10 жижиг алхмыг хийгээд үзээрэй. Эцэг эх бүр өөрийгөө сайн эцэг эх гэж боддог боловч, санаандгүй алдаа гаргасаар байдаг. Эхлээд та эдгээрээс хэдийг нь амьдралдаа хэрэгжүүлдэгээ тооцож үзээрэй. Зарим үед бага боловч цагаа олсон зүйл бидний амьдралд маш их өөрчлөлт авч ирдэг.

Хуудаснууд