ХБНГУ, Нойбранденбургийн их сургуулийн Проф. Др.Клаудиа Нюрнберг (Claudia Nuernberg)-ийн манай СӨБ болон бага боловсролын багш нар, мэргэжилтнүүдэд зориулан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр сэдвээр уншсан лекцтэй танилцана уу.

 

Хүүхэд төвт, тэдний сонирхон судлах эрмэлзлийг өдөөдөг, амьдралд ойр, бусадтай хамтран ажил үйл гүйцэтгэхэд дадлагажуулдаг чухал арга бол төсөлд суурилсан суралцахуй билээ. Төсөлд суурилсан суралцауйн явц, үр дүнг тодорхойлдог гол зарчмуудын үргэлжлэлтэй танилцана уу.

Хүүхэд төвт, тэдний сонирхон судлах эрмэлзлийг өдөөдөг, амьдралд ойр, бусадтай хамтран ажил үйл гүйцэтгэхэд дадлагажуулдаг чухал арга бол төсөлд суурилсан суралцахуй билээ.

Хүүхдийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээ нь багшийн явуулж буй бүхий л сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад хүүхэд олж авсан мэдлэг, чадвар, дадал, зуршил,  харилцааны дэг жаягаа амьдрал, үйл ажиллагаандаа хэрэглэсний үндсэн дээр тэдний зан үйлд ямар өөрчлөлт гарч байгаад чиглэнэ.

Энэ хичээлийн жилд зориулан “Бидний хүүхэд шинэ зуунд” номоо хоёр дахь удаагаа хэвлүүлэн багш Танд өргөн барьж байна.

Амьтад урлая

Цаас, картон болон бусад гарын доорх материал ашиглан хүүхэдтэйгээ амьтад урлах аргачлалуудтай танилцана уу. Энэ нь хүүхдийн анхаарлын төвлөрөл, гар хурууны булчингийн хөдөлгөөний зохицуулалт, тэднийг бүтээлч байдалд өдөөх зэрэг олон талын ач холбогдолтой.

 

Швед улсын СӨБ-ын сургалтын хөтөлбөр

Швед улсын сургуулийн өмнөх боловсрол “Förskolan”  нь 1-5 насны хүүхдэд зориулагддаг бөгөөд сургуульд элсэхийн өмнөх жил хүүхдүүд бэлтгэл ангид заавал хамрагдах ёстой. Швед улс сургалтын хөтөлбөрөө алдартай “эрдмийн мод”-ыг ашиглан зурагласан байна. 

Дөрвөн бэрх

Хүүхэд, хөгшидгүй тоглох дуртай, боломжтой тоглоом бол шагайн наадам. Нийслэлийн 42 дугаар цэцэрлэгийн багш Т.Түвшинжаргалын 4-5 настай хүүхдээр шагайг нэрлүүлж, орхиулдаг туршлагатай танилцана уу. Багш шагайг орхиход хүүхдээр тохирох үгийг хэлүүлдэг нь тоглоомыг сонирхолтой болгохын дээр хүүхдийн хэл ярианы хөгжилд тустай юм.
 

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага дахь мэдээллийн боловсролын боломж ба сорилтууд

МУБИС-ийн Багшийн сургуулиас СӨБС-тай хамтран зохион байгуулсан "Сургуулийн өмнөх болон бага боловсролын залгамж холбоо, асуудал, шийдэл-2025 эрдэм шинжилгээний хуралд Нойбранденбургийн их сургуулийн проф. др.Нюрнбергийн тавьсан илтгэлтэй танилцана уу.

 

Хуудаснууд