Дүрслэх урлаг

Амьтад урлая

Цаас, картон болон бусад гарын доорх материал ашиглан хүүхэдтэйгээ амьтад урлах аргачлалуудтай танилцана уу. Энэ нь хүүхдийн анхаарлын төвлөрөл, гар хурууны булчингийн хөдөлгөөний зохицуулалт, тэднийг бүтээлч байдалд өдөөх зэрэг олон талын ач холбогдолтой.

 

Боргоцойгоор шинэ жилийн чимэглэл урлая

Шинэ жил ойртон ирж байгаатай холбогдуулан багш Та хүүхдүүдтэйгээ боргоцойгоор шинэ жилийн чимэглэл урлаарай. Зөвхөн боргоцой хэмээх энэ үнэ өртөггүй байгалийн материалаар хэчнээн олон гоё зүйл урлаж болох зарим санааг харууллаа.

 

Цасан ширхэг

Та хүүхдүүдтэйгээ шинэ жилдээ бэлтгэх, баяраа тэмдэглэн өнгөрүүлэхдээ манай вэбсайтад өмнө нь тавигдсан “Шинэ жилийн дуу, шүлэг, үг”, “Шинэ жилийн чимэглэл”, “Шинэ жилийн урлал”, “Боргоцойн чимэглэл”, Ноосон утсаар цасан хүн хийх” зэрэг материалуудыг ашиглаарай. Энд цасан ширхэгээр цонхоо чимэх зарим санааг харууллаа.

 

Өвлийн өвгөн урлая

Шинэ жилийн баяр бол хайр, баяр баясгалангийн мөн хүүхэд төдийгүй томчууд гоёл чимэглэл урлахад хамгийн тохиромжтой баяр билээ. Энд өвлийн өвгөнийг хэрхэн цаасаар нугалж хийх аргачлалыг нэг бүрчлэн харууллаа. Бусад хувилбарууд нь харьцангуй хялбар учир Та өгсөн линкээр орж, аргачлалыг нь хараарай.

 

Хуудаснууд