Хөдөлгөөн, эрүүл мэнд

Дугуйн наадгай

Бид жаахан байхдаа  чулуу  өрж тоглож, шилбүүр унан давхиж, хөвгүүдтэй байлдаж, дээс резин ашиглан үсэрч дэвхэрч тоглодог байлаа. Одоо харж байхад хүүхдүүд голдуу зурагт үзэж, гар утас, компьютрээр тоглож байх юм. Хүүхдэд хөдөлгөөн хэрэгтэй. Хөдөлгөөн нь хүүхдийн бүх талын хөгжилд нөлөөлдөг.

Манай хүүхдүүдийн хамгийн дуртай ажил

Манайх Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэг, Дамбадаржаад байрладаг. Цэцэрлэгийнхээ бэлтгэл бүлгийнхний хамгийн дуртай ажлыг танилцуулъя. Энэ бүлгийн ариун цэврийн өрөөнд нэг жижигхэн угаалгын машин бий. Түүгээр хүүхдүүд ээлжлэн ангийнхаа нэг удаа хэрэглэдэг гар нүүрийн алчууруудыг угаадаг.

“ХОС ЭМЭЭЛ”

Энэхүү сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхдийг эмээлтэй танилцуулах мөн хүүхэд хоёр болон гурваар сүлжиж сурахад зориулан хийсэн. Хүүхэд олс, уяа дээсээр сүлжиж сурах нь тэдний гар хурууны хөдөлгөөний эв дүй сайжрахад тустай.

Хуудаснууд