Ээж аав нарт

Шинэ жилийн урлал

Гацуур, өвлийн өвгөн, чимэглэл урлаж, хэрэглэснээр шинэ жилийн таатай сайхан уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ баяр хөөрийг нэмэгдүүлдэг. Энд цаас, байгалийн материал болон  гарын доорх бусад материал ашиглан урлах олон сайхан санаа, аргачлалуудыг нийтэллээ.

Миний ээж аз жаргалтай зургийн багш

“Миний ээж аз жаргалтай зургийн багш” хэмээх судалгааны ном нь Бау Мариин хүүхдийн дүрслэх урлагийн боловсролын судалгааны ажлын нэг бөгөөд үнэтэй зургийн сургалт явуулалгүйгээр хүүхдээ багаас нь зураг зурах арга барилд сургах чухал зүйлсийг судалж, нийтэлсэн болно.

Зуурмаг хийх жор, арга, зуурмагаар урлан бүтээх

Баримлын шавар худалдаж авахгүйгээр, аав ээжүүд мөн багш нар өөрсдөө хялбар аргаар, гэртээ байгаа хүнсний зүйлсээ ашиглан зуурмаг бэлтгэж, түүгээр хүүхэд тань тоглоом наадгай, бэлэг дурсгал, чимэглэлийн зүйлсийг бүтээлчээр урлан бүтээж болно.

Нэг хүртэл насны хүүхдийн хооллолт

Та хүүхдээ анхнаасаа зохистой хооллох нь хүүхдийн тань эрүүл мэнд, бие махбодын болон оюун ухааны хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй. Тэгэхээр хүүхдээ нэмэгдэл хоолонд оруулахдаа ямар орц найрлагатай, ямар хоолыг яаж хийж өгөхийг мэдэж байх нь чухал.

Хоолой зайлах уусмал бэлтгэх энгийн аргууд

Ам, хоолойгоо өдөр бүр зайлах нь амны хөндийгөөр дамждаг янз бүрийн өвчин үүсгэгч бактериас сэргийлэх, амаа цэвэр ариун байлгах ач холбогдолтой. Өглөө, оройд мөн нийтийн унаагаар явах, хурал зөвлөгөөнд оролцох, дэлгүүр явах гэх мэт олон хүний дунд байсны дараа хоолойгоо зайлах нь ялангуяа Covid-19-ийн үед нэн тустай.

Эрүүл хооллолтын 10 дүрэм

Эрүүл хооллолт нь хүнийг эрүүл байлгахын зэрэгцээ амжилт, сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. ХБНГУ-ын Хоол хүнсний нийгэмлэг (ГХХН)-ээс шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлт дээр тулгуурлан эрүүл чанартай хооллолтын 10 дүрэм гаргажээ. Энэ нь бид хүүхдэдээ болон өөрсдөө өдөр тутмын хоол ундаа сонгон хэрэглэх, эрүүл хооллоход практик ач холбогдолтой юм.

Хуудаснууд