Нэрт сурган хүмүүжүүлэгч Эрдэнэбатхааны Карма (1921-1981)
Монгол улсын Боловсролыг хөгжүүлэхэд Э.Карма багш маш их үүргийг гүйцэтгэсэн гавьяатай нэгэн билээ.
Монгол улсын Боловсролыг хөгжүүлэхэд Э.Карма багш маш их үүргийг гүйцэтгэсэн гавьяатай нэгэн билээ.
Цай нь бага балчруудаас эхлэн хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ тул бид цайг “идээний дээж” хэмээн бэлгэддэг. Монголчуудын цайны ёс заншил, уламжлалаас хүүхэд багачууддаа өвлүүлэхдээ энэхүү материалыг ашиглана уу. Хүүхдүүдтэйгээ хийх ярилцлагыг хөтлөхөд тань зориулж хаалтан дотор хариултын зарим санааг бичсэн байгаа.
Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн "Шагай" дэд хөтөлбөр нь хүүхэд бүрд хүртээжтэй, тэдний сонирхол, нас сэтгэхүйд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээж баяжуулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах зорилготой. Бид шагайгаар хийсэн 55 төрлийн 288 сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсон.
Хүүхэд дугуй, дөрвөлжин, гурвалжин дүрс, савх, хавчаар, эвлүүлж угсардаг тоглоом, байгалийн материал зэрэг гарын доорх материал ашиглан өнгө, хэлбэр дүрс, тоо, хэмжээгээр нь оноож ижилсүүлэн тоглох зарим жишээг харууллаа. Энэ нь хүүхдийн математикийн энгийн ойлголтыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ гар, хурууны хөдөлгөөний эвслийг сайжруулахад тустай.
2015 онд “Усаар наадъя” хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж байх явцад хүүхэд хавчаарыг атгаж шагай, шүр хавчиж чадахгүй байсан. Үүнээс үүдэн хавчаарыг өргөн хэрэглэж, энэ явцад нь хүүхдийг хөгжүүлэх санаа төрсөн. “Хавчаараар наадъя” сургалтын технологийг боловсруулан хүүхдүүдтэйгээ ажилласаны үр дүнг мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцаж байна.
Сургуулийн өмнөх насанд гар хурууны жижиг булчингийн хөгжил чухал. Гар хурууны хөдөлгөөний чадвар нь эвлүүлэх, барьж байгуулах, угсрах гэх мэт олон тоглоом наадам тоглоход тустай бөгөөд гутал, хувцсаа өмсөж тайлах, гутлаа үдэх зэргээр бие даах чадварыг дэмждэг. Мөн хүүхдийн танин мэдэхүй, цаашдаа сургуульд амжилттай суралцахтай нь ч холбоотой.
Боловсролын хувирган өөрчлөлтөд юун түрүүнд хэрэглээний нийгмээс бидний уламжлалт минималист амьдралын хэв маяг руу шилжиж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж тордох, оюун ухаан, ёс суртахуун, сэтгэлийн амар амгаланг дээдлэх үзэл бодол, үйл ажиллагаа чухал байрыг эзэлнэ гэж харж байна.