Дүрслэх урлаг

Шинэ жилийн урлал

Шинэ жил айсуй. Шинэ жил бол хүүхдүүд төдийгүй томчуудын дуртай, хүсэн хүлээдэг баяр. Цэцэрлэг, гэртээ гацуур модоо чимэгдэж буй багачууддаа зориулан шинэ жилийн чимэглэл урлах зарим санааг нийтэллээ. Өөрийн хийж бүтээсэн зүйл хамгаас үнэтэй.

Багш бүтээлч байвал - Хүүхэд мөн бүтээлч

СӨБ-ын сайжруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын явцад Ховд, Говь-Алтай аймгийн цэцэрлэгийн багш нар дүрслэн урлах үйл ажиллагаагаар хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хэрхэн дэмжиж болох талаар гаргасан зарим жишээтэй танилцана уу.

Хүүхдүүд тоглоомоо “3D ойдог баримал”-аар урласан нь

Энэ баримлын шавар нь юуны өмнө хурдан хатаж биеждэг онцлогтой. Мөн уян хатан, зөөлөн, амархан хэлбэрт ордог, биет үзүүлэн болдог, өнгөний сонголт ихтэй бөгөөд 2 өнгийг хооронд нь хольж шинээр өнгө үүсгэж болдог. Нийслэлийн СХД-ийн 104 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээлтэй танилцана уу.

Намрын навчаар урлах

Багш нар хүүхдүүдтэйгээр өнгө алагласан намрын навч түүж, зурах, урлахад янз бүрээр ашиглаж болно. Энд зарим санааг харууллаа. Та бүхэн хүүхдүүдтэйгээ навчаар зурсан, урласан бүтээлээ ирүүлээрэй. Бид сайтдаа нийтлэх болно. 

ОО-ийн цаасны голоор юу юу урлаж болох вэ?

Гэрт, цэцэрлэгт хаа сайгүй элбэг олдох зүйл бол ОО-ийн цаасны гол. Түүгээр хүн, амьтан, дуран, машин, тавиур зэрэг янз бүрийн зүйлс урлан бүтээж болно. Зургийн хэрэгсэл болгон ашиглах ч боломжтой. Энэ нь бага насныхны бүтээлч байдал, хийж бүтээх оролдлого, дур сонирхол, гар сарвууны булчингийн хөгжилд тустай.

Хуудаснууд