Нялх Нас

Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг

Цагаан сарын шинийн нэгний өглөө

Цайгаа чанаж гоёлоо өмсөөд

Тооноор нар тусахын үед

Томчууд хүүхдүүд өвөөгийн цуглаад

Гэр дүүрэн хүмүүс хоорондоо

Гар зөрүүлэн бүгдээрээ золгов

Ажаад байсан чинь

Аав ээжтэй золгосонгүй

Ах бэргэн эгчтэй золгосонгүй

Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй

 

Бүүвэйн дуу (2)

Бүүвэйн дуугаар бүүвэйлэхэд хүүхэд цочиж айдаггүй, тайван унтдаг гэж хөгшчүүл ярьдаг. Эрдэмтэн зохиолч, соён гэгээрүүлэгч, хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв гуай “Бүүвэйн дуунд уясаж, өссөн хүүхэд, өр нимгэн, сэтгэл зөөлөн, зүрх энэрэнгүй хүн болдог нь нэгэнт шалгарсан, нотолгоо шаардахгүй үнэн” хэмээсэн нь бодууштай. 

Бүүвэйн дуу

Нялх хүүхдээ эх хүн тайтгаруулж, нойрсуулахын учир дуулах дууг бүүвэйн дуу гэнэ. Бүүвэйн дууны аялгуу намуухан, утга санаа төгөлдөр яруу, эх хүний элбэрэл хайр шингэсэн байдаг. Аль ч улс орон, үндэстэн ястны эхчүүд бүүвэйн дуугаа дуулж, балчир үрээ энхрийлэн тайтгаруулахдаа хүний ертөнцийн утга уянга, гоо сайхныг үр хүүхдэдээ анх мэдрүүлж, таниулдаг билээ.

“Памферс”- ач тустай ч...

Манай хүргэн, хүүгийнх хоёулаа ойролцоохон нэг нэг хүүтэй болцгоосон. Одоо хүүхдүүд нь хоёр нас өнгөрч байгаа. Охин, хүргэн хоёр өөрсдийнхөө амрыг хараад хүүхдэдээ байнга памферс хэрэглэдэг. Харин бэр, хүү хоёр маань хүүхдэдээ памферс хэрэглээд  байдаггүй.

Хуудаснууд