Мэргэжлийн хүмүүс

Амьтад урлая

Цаас, картон болон бусад гарын доорх материал ашиглан хүүхэдтэйгээ амьтад урлах аргачлалуудтай танилцана уу. Энэ нь хүүхдийн анхаарлын төвлөрөл, гар хурууны булчингийн хөдөлгөөний зохицуулалт, тэднийг бүтээлч байдалд өдөөх зэрэг олон талын ач холбогдолтой.

 

Гацуур урлах

Шинэ сар гарсаар шинэ жилийн уур амьсгал орж, энд тэнд чимэглэсэн гоёхон гацуур харагдах болов. Цэцэрлэгүүдэд ч хүүхдүүд баяр хөөртэйгээр шинэ жилдээ бэлтгэж эхэлж байгаа болов уу. Шинэ жилийн гацуур мод урлах энэхүү хялбар бөгөөд хөгжилтэй аргыг хүүхэдтэйгээ туршаад үзээрэй.

 

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр

ХБНГУ, Нойбранденбургийн их сургуулийн Проф. Др.Клаудиа Нюрнберг (Claudia Nuernberg)-ийн манай СӨБ болон бага боловсролын багш нар, мэргэжилтнүүдэд зориулан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр сэдвээр уншсан лекцтэй танилцана уу.

 

Багш ажиглалт, баримтжуулалтаа хэрхэн сайжруулах вэ?

Багш хүүхэдтэй ажиллахдаа, өөрөөр хэлбэл өдрийн турш анги дүүрэн хараатай байж, хэдий чинээ мэдрэмжтэй, гярхай байна, төдий чинээ хүүхэд бүрийг сайн таньж мэднэ. Нөгөө талаас байгууллагаас зориуд багш нарын ажиглах, баримтжуулах чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулж байх нь тустай. 

Клара, надад ярь даа

ХБНГУ-ын Ахерны цэцэрлэгийн багш Улрике Долл (Ulrike Doll)-ын 5 настай Кларатай хийсэн ярилцлагатай танилцана уу. Клара 30 км/цаг хурдтай явах тэмдэг бариад, жолооч нарын хурдыг бууруулахыг хүсч байлаа. Тэрбээр багштайгаа ярилцсанаар муу зүүднийхээ эсрэг юу хийж чадахаа олж мэдэв.

 

Шоог ашиглах нь

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Чулуунчимэг: Шоог бүх суралцахуйн чиглэлээр ашиглах боломжтой. “Цэцэг” сэдвийн хүрээнд бүтээсэн шоо болон үүнтэй холбоотойгоор төлөвлөж явуулсан зарим үйл ажиллагаагаа танилцуулъя.

 

Гараа угаах үгэн наадам

Орхон аймгийн цэцэрлэгийн багш С.Эрдэнэцэцэгийн хүүхдүүдийг гар угаахад нь хэлүүлж, хэрэглэж болох үгэн наадмыг танилцуулж байна. Бага насныхан аливаа үйл хөдөлгөөн хийгээд түүнийгээ үгээр илэрхийлбэл амархан тогтоодог. 

Шоогоор тоглоё

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Чулуунчимэгийн ангийнхаа хүүхдүүдтэй хамтран шоо урлаж, түүгээр тоглосноор ямар үр дүнд хүрсэнтэй танилцана уу. Эхлээд шоогоо хэрхэн урлан бүтээснийг харууллаа.

 

Хуудаснууд