Мэргэжлийн хүмүүс

Д.Нонна багш - бидний үлгэр дуурайл

Амьдралынхаа 40 гаруй жилийн хугацаанд бага насны хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын асуудалд ухаан бодол, сэтгэл, зүтгэлээ зориулан ирсэн, одоо ч бидэнд үлгэр дуурайл болон ажиллаж байгаа Д.Нонна багшийнхаа тухай хэдэн үг тэрлэхээр шийдлээ.

Энгийн хэрэглэгдэхүүнээр хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих нь

Багш анги танхимд байдаг эд зүйл, энгийн хэрэгсэл (сандал, вандан, матрас, бөмбөг, цагираг, гарын доорх материал гэх мэт) ашиглан хүүхдийг идэвхтэй хөдөлгөөнд байлгаж болно. Ийм хэрэглэгдэхүүнээр хүүхдийн биеийн хөдөлгөөнийг дэмжиж буй зарим дасгал, тоглоомуудтай танилцана уу.

Амрах төвөө шинэчиллээ

Хүүхдийн тоглох, амрах хамгийн дуртай орчин бол манай ангийн “Амрах төв”. Анх хүүхдүүд маань хөнжил, гудсаа давхарлаж хураагаад Амрах төв болгон ашигладаг байсан. Хүүхдийн хөнжил, гудсыг тус тусад нь уутанд хийж буйдан болгон ашигладаг болсноор Амрах төв маань илүү тав тухтай боллоо. 

Бидний загас сэлж байна

Бид хүүхдүүдтэйгээ хамт “Байгаль, нийгмийн орчин”-ы агуулгын хүрээнд янз бүрийн энгийн туршилт хийж байна. Туршилт хийх нь хүүхдэд сонирхолтойн дээр санамсаргүй үр дүнд нь баясаж, тэдний юмс, үзэгдлийн учрыг олох, өөрөөр хэлбэл суралцах сэдэв тэмүүлэлд сайнаар нөлөөлдөг.

 

Хоёр настнуудын бүлгийн өрөө

Манайд хүүхдүүд 2 настайдаа цэцэрлэгт элсэн орж, “алба” хашиж эхэлдэг. 2 настнуудын бүлгийн өрөөг ямар тавилга хэрэгслээр, хэрхэн тохижуулах вэ? гэдэг нь багш нарын хувьд нэлээд тулгамдсан асуудал байдаг.

“Могой шоо”-гоор тоглонгоо хөгжих боломж

Бид 2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэг дээрээ “Хүүхэд бүр могой шоогоор тоглонгоо хөгжих боломж”-ийг судалж, арга замуудыг эрэлхийлэн бүтээлчээр ажилласан нь үр дүнгээ өгсөн. 

Бид сургалтын орчноо хүүхдүүдтэйгээ хамтран бүрдүүлдэг

Манайх Увс аймгийн 5 дугаар цэцэрлэг. 2015 оны 1 дүгээр  сараас “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөл-  бөр”-ийг туршин хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг эхэлсэнтэй холбогдож, сургалтын төвүүдээ өөрчлөх шаардлагатай болсон.

Хуудаснууд