Манай цэцэрлэгийн гаднах талбай
Хүүхдэд янз бүрээр тоглох, судалж шинжлэх боломж олгох зорилгоор манай цэцэрлэгийн багш, ажилтнууд эцэг эхчүүдтэй хамтран цэцэрлэгийнхээ гадаа талбайг тохижууллаа.
Хүүхдэд янз бүрээр тоглох, судалж шинжлэх боломж олгох зорилгоор манай цэцэрлэгийн багш, ажилтнууд эцэг эхчүүдтэй хамтран цэцэрлэгийнхээ гадаа талбайг тохижууллаа.
Манай хүүхдүүд бөмбөрөөр тоглох дуртай. Бөмбөрөөр тоглосноор бага насны хүүхдийн сонсгол, мэдрэмж хөгжих, мөн гар, хурууны хөдөлгөөний эв дүй сайжрах ач холбогдолтой. Бөмбөрийг гарын доорх материал тухайлбал, малын дайвар бүтээгдэхүүн болох гүзээ, цоохор сархинаг болон хаягдал том, жижиг сав ашиглан хэрхэн хийж бүтээснээ танилцуулъя.
Энэ нэр томъёо нь дараах үзэл санаанаас үүдэлтэй. Италийн Рижжио хотын оршин суугчид (эмэгтэйчүүд) олон янзын, гэхдээ хамтдаа хариуцлага хүлээдэг хүмүүжил, сургалтын үзэл баримтлалыг мэргэжилтнүүд, эцэг эх мөн хүүхдийг оролцуулан үүсгэн бий болгох, түүнийгээ хэрэгжүүлэх нь өөрсдийн үүрэг хэмээн үзсэн.
Манай цэцэрлэг (Ховд аймгийн 9 дүгээр цэцэрлэг) 2014 оноос эхлэн ардын уламжлалт наадгайн нэг болох шагайн наадгайг ашиглаж ирсэн нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд сургалтын үр дүнтэй, хүртээмжтэй хэрэглэгдэхүүн болоод байна.
Монтессорийн сургалт нь шинжлэх ухаанд суурилан үүссэн бөгөөд бие хүний хөгжил бол сургалтын төвд байна гэж үзсэн.
Урлан-Эко танхим нь хүүхэд юмс, үзэгдлийг шинээр олж харах, бяцхан нууцыг тайлах орчин юм. Бид хүүхдийн сонирхол татсан орчинд тэдэнд таамаглал дэвшүүлэх, багштай хамтран тоглонгоо туршилт явуулах бодит нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж Урлан-Эко танхим нээсэн. Урлан-Эко танхимд мэргэжлийн орон тооны багш сургалтыг явуулж байна.
Салхин сэнсийг хүүхдүүд өөрсдөө хийж тоглох нь хүүхдийн урлан бүтээх чадвар хөгжихөд нэмэртэйн дээр гарын ур дүй, бүтээгч сэтгэлгээ хөгжихөд тустай. Үүнийг цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийнхнээс гадна бага ангийнхан ч хийж тоглож болох юм.
НАС: 4-5
Зорилго
- Үлгэрийн агуулгыг ойлгох, дэс дарааллаар үйл явдлыг санах
- Үлгэрийн дүрийг бүтээх аргаас сурах
- Хийсэн бүтээлээрээ бахархах