Дүрслэх урлаг

Цэгээр цэцэг зурах

Цаасан тавган дээр том цэгүүд үүсгэн цэцэг зурах нь багачуудад их амархан бөгөөд тэдний хараа-гарын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулахад тустай. Үүнд цэг үүсгэгч өнгө өнгийн бүдүүн маркер, цаасан таваг хэрэглэгдэнэ. Хэрэв маркер байхгүй бол та дараах зурагт харуулсан аргыг хүүхдэдээ зөвлөөрэй.

Яргуй дэлгэрчээ, багш нар аа

Урин хавартай уралдан ирдэг хамгийн анхны яргуй хэмээх гоёмсог ягаан цэцэг хатсан өвсний дороос ялгаран харагдах болжээ. Манайхан яргуйг янз бүрийн өвчнийг анагаах увидастай гэлцдэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэйгээ яргуй зурж, урласантай танилцана уу.

Бөмбөлөгөөр будах сонирхолтой аргууд

Та бяцхан зураачидтайгаа бөмбөлөг ашиглан будах дараах аргуудыг туршаад үзээрэй. Маш амархан сонирхолтой бүтээлүүд гарах болно. Найруулсан будганд бөмбөлөгөө дүрээд цаасан дээр бөмбөлөгийнхөө будагтай хэсгээр дарж дүрс үүсгэн эд зүйлс, амьтан, ургамал, чимэглэл зурна.

Машин бүтээж тоглоцгооё

Манай ангийн хүүхдүүд бараг нийтээрээ хөвгүүд. Тэдний зарим нь “Ангидаа машинаар л тогломоор байна”, “Манай багш машинаар тоглуулдаггүй ш дээ” гэж аав ээждээ хэлсэн байгаа юм. Иймд би “Машин” сэдвээр хүүхдүүдтэйгээ ажилласан. Энэ сэдвийн хүрээнд хүүхдүүдтэйгээ хамтран хэрхэн машин бүтээснээ танилцуулъя.

Хуудаснууд