Хөгжил төлөвшил

Шинэ жилийн мэнд хүргэе!

Энхрий бяцхан үрсээ сайн хүн болгохын төлөө сэтгэл, оюунаа чилээн манай сайтыг хэрэглэгч ээж аав, багш нар, өөрсдийнхөө арга туршлагаас сэтгэл харамгүй хуваалцан бидэнтэй хамтран ажиллаж ирсэн цэцэрлэгийн багш, удирдлага Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ирж буй 2017 онд  эрүүн энх, аз хийморь, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

 

Хорвоотой танилцахад балчруудад туслах нь

Хүүхэд хөлд орсноор тэдний “жаран чавганцын ажил” эхэлдэг. Тэдэнд бүх зүйл сонин, харсан болгоноо л барьж авна, үзнэ, оролдоно. Үүнд хөдөлгөөн бол тэдний хорвоотой танилцах чухал хэрэглүүр нь. Хөдөлгөөнийхөө тусламжтайгаар тэд өдөр тутам орчинтойгоо харьцаж, мэдэрч, танилцаж, туршлага хуримтлуулдаг.

Уурлах, айхад нь хүүхдэдээ яаж туслах вэ?

Бага насны хүүхэд дандаа л инээж баясаад байдаггүй, тэндэнд уурлаж уцаарлах, айх, гуних, гомдох үе цөөнгүй. Энэ нь амьдралд байдаг л үзэгдэл. Томчууд бидэнд ч ялгаагүй. Тэгэхээр амьдралын янз бүрийн нөхцөл байдалд сэтгэлийн хөдөлгөөнөө эзэмдэн зохицуулж сурахад хүүхдэд бидний туслалцаа хэрэг болдог.

Хүүхэд өөрөө суралцдаг уу эсвэл томчууд тэднийг сургадаг уу?

Манай цэцэрлэгийн багш нар “хүүхдэд их л зүйлийг зааж байвал сайн” гэсэн хуучин хандлагаасаа салахыг хичээсээр  байна. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлд гарсан нэгэн материал (1)-ыг нийтэллээ. 

“Минийх”

Балчир насны хүүхэдтэй ажиллахад танаас их тэвчээр, сэтгэлийн хүч шаардана. Тэд харснаа авах гэнэ, булаацалдана, уурлана, уйлна, юм болгонд хүрнэ, татна, асгана, шиднэ...

Хуудаснууд