Мэргэжлийн хүмүүс

Төсөлд суурилсан суралцахуйн үндсэн 6 зарчим (үргэлжлэл)

Хүүхэд төвт, тэдний сонирхон судлах эрмэлзлийг өдөөдөг, амьдралд ойр, бусадтай хамтран ажил үйл гүйцэтгэхэд дадлагажуулдаг чухал арга бол төсөлд суурилсан суралцахуй билээ. Төсөлд суурилсан суралцауйн явц, үр дүнг тодорхойлдог гол зарчмуудын үргэлжлэлтэй танилцана уу.

 

Хөгжлийн бэрхшээлийн эрсдлийн үнэлгээ

Багш ангийнхаа нийт хүүхдийг нарийн ажиглаж баримтжуулснаар аль нэг хүүхдэд ямар нэг хөгжлийн бэрхшээл байвал түүнийг эрт илрүүлэх алхмыг хийж, зарим дэмжлэг туслалцаа үзүүлж чадна. Үүнд энгийн бөгөөд практикт үр дүнгээ өгч буй нэгэн загварыг танилцуулъя.

Цэцэрлэг дэх хүүхэд төвт орчин

Орчин бол гуравдагч багш гэдэг. Ангийн дотоод орчин аль болох зааглагдсан хэсгүүдтэй байвал хүүхдэд чөлөөтэйгээр тоглох, ажил үйл гүйцэтгэх,  анхаарлаа төвлөрүүлэх боломж олгодог. Багш нар хүүхэд төвт үйл ажиллагаа явуулахад ангийнхаа дотоод орчныг хэрхэн бүрдүүлж, зохион байгуулахтай холбогдох зарим зургийг нийтэллээ.

 

Бага насны хүүхдийг яагаад үнэлэх шаардлагатай вэ?

Бага насны хүүхдийн үнэлгээний зорилго нь багш нэг талаас хүүхэд бүрийн байгаа байдлыг тогтоон, тохирсон дэмжлэг үзүүлж, суралцах, хөгжих хэрэгцээг нь бүрэн хангах, нөгөө талаас сургалтын үйл ажиллагаагаа тодорхой төлөвлөж, агуулга, арга зүйгээ сайжруулан хүүхэд бүрд оновчтойгоор нөлөөлөхөд оршино.

 

Бид хүүхдэдээ харилцааны ямар дэг жаяг эзэмшүүлэх вэ?

Хүүхэд багаасаа ёс суртахууны мэдрэмжтэй болох, бусадтай эв дүйтэй харилцаж сурахад тэдэнд харилцааны тодорхой дэг жаягийг зориуд эзэмшүүлэх шаардлагатай. Хүүхдэд эзэмшүүлэх шаардлагатай харилцааны дэг жаяг болон тэдгээрийн ач холбогдлын талаар хүүхэдтэй ярилцахад хэрэглэж болох зарим санааг нийтэллээ. 

 

Багш Танаа

Бидний хүүхэд шинэ зуунд номоо хоёр дахь удаагаа хэвлүүлэн багш Танд өргөн барьж байна. Энэхүү ном нь Танд хүүхдэдээ багаас нь амьдралын зайлшгүй хэрэгцээтэй дадал зуршил, харилцааны эв дүй эзэмшүүлэх улмаар хүүхдээ хүнлэг, идэвх оролцоо, зүтгэл чармайлттай сайн иргэн болгон төлөвшүүлэхэд туслах болно. 

СӨБ-ын байгууллагад “Хөндлөнгийн үнэлгээ” хэрхэн явагдах вэ?

Өмнө нь тус бэвсайтад сургуулийн өмнөх боловсролын чанарт нөлөөлдөг хүчин зүйлс болон байгууллага өөрийн үнэлгээг хэрхэн гүйцэтгэх талаар нийтэлсэн байгаа. Энэ удаа чанарын үнэлгээ буюу хөндлөнгийн үнэлгээ (манайхан “үр дүнгийн үнэлгээ” гэдэг) хэрхэн явагдахыг авч үзье.

 

Хүүхдийг хэдийд технологитой танилцуулах вэ?

Энэ асуултаар MEST Africa (Африк дахь технологийн бизнес эрхлэгчдийн сургалтын хамгийн том төвүүдийн сүлжээ)-тай Mastercard сан хамтран сургалтад технологийг ашиглах талаар EdTech платформоор явуулдаг шүүмжлэлт яриа хэлэлцүүлгээс нэгэн хэлэлцүүлгийг нийтэллээ.

 

Хуудаснууд