Мэргэжлийн хүмүүс

“Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлал (төгсгөл)

Сургалтын агуулга нь хүүхдийн амьдралын тодорхой үйл явцтай холбоотой байна. Энэ нь багш нар, эцэг эхчүүд хүүхдийн өдөр тутмын амьдрал, онцлог үйл явдалд байнга анализ хийж, түүнээсээ сургалтын агуулгыг ургуулан гаргаж ирнэ гэсэн үг.

Яргуй дэлгэрчээ, багш нар аа

Урин хавартай уралдан ирдэг хамгийн анхны яргуй хэмээх гоёмсог ягаан цэцэг хатсан өвсний дороос ялгаран харагдах болжээ. Манайхан яргуйг янз бүрийн өвчнийг анагаах увидастай гэлцдэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэйгээ яргуй зурж, урласантай танилцана уу.

Хүүхдүүд тоглоомоо “3D ойдог баримал”-аар урласан нь

Энэ баримлын шавар нь юуны өмнө хурдан хатаж биеждэг онцлогтой. Мөн уян хатан, зөөлөн, амархан хэлбэрт ордог, биет үзүүлэн болдог, өнгөний сонголт ихтэй бөгөөд 2 өнгийг хооронд нь хольж шинээр өнгө үүсгэж болдог. Нийслэлийн СХД-ийн 104 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээлтэй танилцана уу.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаа- зөвлөмж

Цэцэрлэгийн багш нарын хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа бүрийн үр өгөөжийг сайжруулах, бие биеэс суралцах, СӨБ-ын салбарт ажиллаж буй нийт хүмүүс хамтдаа суралцах, хөгжих боломжийг олгосон “Сайн үйл ажиллагаа”-ны зөвлөгөөн

Өргөө гэр

Монгол гэртэй танилцах явцад хүүхэд өнгө, хэлбэр дүрсийг ялгах, орон зайг баримжаалах, шинэ үгс мэдэж авах зэрэг олон үйл гүйцэтгэж болно. Хүүхдүүдтэйгээ гэрийн хэрэгслүүдийн талаар оньсого таалцан ярилцсан нь тэдэнд их сонирхолтой байлаа. Хүүхэд тооно, хана, унь, унины сагалдарга, тоононы чагтага, хананы үдээр гэх мэт олон шинэ үгтэй танилцаж утгыг нь мэдэж авсан.

Бөглөөгөөр наадъя

Зорилго:

Дугуй дүрсийг таних, бүтээх, өнгө ялгах, бүтээлчээр ажиллах

Хэрэглэгдэхүүн:  Ундааны савны өнгө өнгийн бөглөө, амьтан ба эд зүйлсийн зураг

Аргачлал:

1.    Хүүхэд зурагнаас  алийг нь хийхээ сонгож, хэрэглэх баримлын шавраа базаж зөөллөнө.

 2.   Зөөллөсөн баримлаа зориулалтын суурин дээр тавиад, гарын алгаар өнхрүүлж сунгана.

 

Хуудаснууд