Мэргэжлийн хүмүүс

Баримлын шавраар урлахуй

Манайх нийслэлийн Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэг. Бид хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалдаа “Хүүхдийг бүтээлч үйлийн орчинд хөгжүүлнэ” гэж тусгасан. Иймд өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд урлал, уран сайхан, бүтээлч үйл гол байр суурийг эзэлж байна.

“Дөрвөн бэрх”-танграмм

Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш нар монгол ардын наадгайн нэгэн төрөл болох танграммаар төрөл бүрийн амьтан, эд зүйл бүтээх, мөн шүлэг хэлэх, үлгэр ярихдаа үйл явлыг танграммаар илэрхийлэх арга зүйг боловсруулан  ашиглаж байна.

Богдын гоё цэцэрлэг

Баянхонгор аймгийн Богд сумын цэцэрлэгийн хамт олон тавилга хэрэгсэл, хүүхэд хөгжүүлэх төвүүдээ модоор онцлог дизайнтай хийсэн нь өнгө үзэмж, эдэлгээ сайтай болжээ. Энд хүүхдүүд тун дуртай тоглон наадаж, үйл гүйцэтгэдэг. Танай ажилсаг, бүтээлч хамт олонд баяр хүргэе!

Хуруувчин хүүхэлдэй хийх аргууд

Хуруувчин хүүхэлдэйг цэмбэн даавуу ашиглан оёх, картон цаасан дээр зурах, наах, мөн нэхэж хийх зэрэг янз бүрийн аргаар урлан бүтээж болно. Толгойн хэсэг нь тухайн дүрийн онцлогийг голлон илэрхийлнэ.   

Цаасаар байшин урлах

Хүүхэд цаас, картон, бөс даавуу гэх мэт янз бүрийн материал ашиглан ойр орчныхоо эд зүйлс урлан бүтээх нь тэдний хөгжилд олон талын ач тустай. Гар хурууны хөдөлгөөний эв дүй сайжирна, бүтээлчээр сэтгэнэ, орчныхоо зүйлсийг илүү таньж мэднэ, хийсэн зүйлээрээ бахархана...

Хуудаснууд