ХБНГУ, Нойбранденбургийн их сургуулийн Проф. Др.Клаудиа Нюрнберг (Claudia Nuernberg)-ийн манай СӨБ болон бага боловсролын багш нар, мэргэжилтнүүдэд зориулан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр сэдвээр уншсан лекцтэй танилцана уу.

 

Хүүхэд төвт, тэдний сонирхон судлах эрмэлзлийг өдөөдөг, амьдралд ойр, бусадтай хамтран ажил үйл гүйцэтгэхэд дадлагажуулдаг чухал арга бол төсөлд суурилсан суралцахуй билээ. Төсөлд суурилсан суралцауйн явц, үр дүнг тодорхойлдог гол зарчмуудын үргэлжлэлтэй танилцана уу.

Хүүхэд төвт, тэдний сонирхон судлах эрмэлзлийг өдөөдөг, амьдралд ойр, бусадтай хамтран ажил үйл гүйцэтгэхэд дадлагажуулдаг чухал арга бол төсөлд суурилсан суралцахуй билээ.

Хүүхдийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээ нь багшийн явуулж буй бүхий л сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад хүүхэд олж авсан мэдлэг, чадвар, дадал, зуршил,  харилцааны дэг жаягаа амьдрал, үйл ажиллагаандаа хэрэглэсний үндсэн дээр тэдний зан үйлд ямар өөрчлөлт гарч байгаад чиглэнэ.

Энэ хичээлийн жилд зориулан “Бидний хүүхэд шинэ зуунд” номоо хоёр дахь удаагаа хэвлүүлэн багш Танд өргөн барьж байна.

Хүүхэд хамгаалал-Сайн туршлага

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн хамт олны хүүхэд хамгааллын чиглэлээр зохион байгуулж буй сайн туршлагатай танилцана уу. Тус цэцэрлэг 2021 оноос эхлэн жил бүр сар тутмын 10-ны өдрийг "Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилт"-өдөр болгон олон үр дүнтэй ажлыг зохион байгуулж иржээ.

 

Бага насныхны төлөвшилд ашиглаж болох зүйр цэцэн үгс

Үр хүүхдээ хүнлэг энэрэнгүй, төлөв даруу, хөдөлмөрч хичээнгүй, зоригтой, ухаалаг, уужим сэтгэлтэй болгон төлөвшүүлэх нь эцэг эх төдийгүй багш нарын эрхэм үүрэг зорилго билээ. Энд бага насныхны төлөвшилд ашиглаж болох зарим зүйр цэцэн үгийг нийтэллээ.

Б.Гэрэлмаа: Хүүгийн минь анхны япон багш “Хүүхдийг бид зөв хүн болгоход л анхаардаг” гээд угтсан нь мартагддаггүй

Япон улсад гэр бүлээрээ дөрвөн жил амьдрахдаа Ананд хүүгээ японы цэцэрлэгээр хүмүүжүүлж, япон цэцэрлэгийн нууцаас хуваалцсан сэтгүүлч Б.Гэрэлмаагийн ярилцлагатай танилцана уу.

 

Багш Танаа

Бидний хүүхэд шинэ зуунд номоо хоёр дахь удаагаа хэвлүүлэн багш Танд өргөн барьж байна. Энэхүү ном нь Танд хүүхдэдээ багаас нь амьдралын зайлшгүй хэрэгцээтэй дадал зуршил, харилцааны эв дүй эзэмшүүлэх улмаар хүүхдээ хүнлэг, идэвх оролцоо, зүтгэл чармайлттай сайн иргэн болгон төлөвшүүлэхэд туслах болно. 

Хүүхдийг цэцэрлэгт дасгах аргууд

Хичээлийн жилийн анхны өдрүүдэд цэцэрлэгийн ангиудад хүүхэд уйлах, нулимсаа дуслуулан шуухитнах нь элбэг. Хүүхдийн гэр бүлээсээ цэцэрлэгт шилжих шилжилт тэдэнд ээлтэй явагдах нь тэдний цаашдын амьдралын нугацаа, шилжилтүүдэд эерэгээр нөлөөлдөг. Үүнтэй холбогдуулан өмнөх нийтлэлээ сэргээн тавилаа.

 

Хуудаснууд