Хүмүүжил сургалт, асаргаа

Хувийн хавтсыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Хувийн хавтас (Portfolio) нь хүүхдийн явцын болон үр дүнгийн үнэлгээг бодитой явуулахад чухал баримтуудыг агуулдаг. Хувийн хавтас нь багш тухайн хүүхдийн хөгжил төлөвшлийн үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэхэд хэрэглэгдэхээс гадна хүүхдэд өөрийн үйл ажиллагаа, суралцахуйгаа эргэцүүлэн бодох, удирдахад тусалдаг.

 

Чөлөөт ажиглалтыг хэрхэн гүйцэтгэх вэ?

Багш чөлөөт ажиглалтаар хүүхэд өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны явцад юу хийж, яаж тоглож, биеэ хэрхэн авч явж, ямар зан ааш гаргаж байгаа, хөгжилд нь ямар онцлог зүйл анзаарагдсаныг хөндлөнгөөс оролцохгүйгээр тусган авч, тэмдэглэнэ.

Үр дүнгийн үнэлгээ гэж юу вэ?

Үр дүнгийн үнэлгээ гэж тодорхой цаг хугацааны дараа хүүхэд хэр сурч, хөгжиж төлөвшнийг олон эх сурвалжаас цуглуулсан баримтуудаас "нэгтгэн дүгнэх" үйл явц. Энэхүү үнэлгээ нь суралцах үйлд чиглэх бус, харин сурсан байдлын үнэлгээ юм.

 

Клара, надад ярь даа

ХБНГУ-ын Ахерны цэцэрлэгийн багш Улрике Долл (Ulrike Doll)-ын 5 настай Кларатай хийсэн ярилцлагатай танилцана уу. Клара 30 км/цаг хурдтай явах тэмдэг бариад, жолооч нарын хурдыг бууруулахыг хүсч байлаа. Тэрбээр багштайгаа ярилцсанаар муу зүүднийхээ эсрэг юу хийж чадахаа олж мэдэв.

 

Явцын үнэлгээ гэж юу вэ?

Явцын үнэлгээ нь багшид хүүхдийн суралцахуйн хэрэгцээ, бэрхшээлийг тодорхойлоход туслахаас гадна хүүхэд бүрийн сул, давуу талыг олж мэдэх боломж олгодог. Энэхүү үнэлгээ нь бага насны хүүхдэд чанартай боловсрол олгох суурь дэвсгэр нь юм.

 

Хуудаснууд