Мэргэжлийн хүмүүс

Цасан ширхэг

Та хүүхдүүдтэйгээ шинэ жилдээ бэлтгэх, баяраа тэмдэглэн өнгөрүүлэхдээ манай вэбсайтад өмнө нь тавигдсан “Шинэ жилийн дуу, шүлэг, үг”, “Шинэ жилийн чимэглэл”, “Шинэ жилийн урлал”, “Боргоцойн чимэглэл”, Ноосон утсаар цасан хүн хийх” зэрэг материалуудыг ашиглаарай. Энд цасан ширхэгээр цонхоо чимэх зарим санааг харууллаа.

 

Өвлийн өвгөн урлая

Шинэ жилийн баяр бол хайр, баяр баясгалангийн мөн хүүхэд төдийгүй томчууд гоёл чимэглэл урлахад хамгийн тохиромжтой баяр билээ. Энд өвлийн өвгөнийг хэрхэн цаасаар нугалж хийх аргачлалыг нэг бүрчлэн харууллаа. Бусад хувилбарууд нь харьцангуй хялбар учир Та өгсөн линкээр орж, аргачлалыг нь хараарай.

 

Цэцэрлэгийн хамт олон өөрийн байгууллагын чанарын үнэлгээг хэрхэн гүйцэтгэх вэ?

Хичээлийн жил төгсгөлдөө ирж, цэцэрлэгүүд бүтэн жилийнхээ ажлыг тухайлбал, бидний явуулсан үйл ажиллагаа хэр зэрэг чанартай байв гэдгээ дүгнэн ярилцаж байгаа болов уу. Иймд чанарын үнэлгээ хэрхэн явагдахыг авч үзье.

 

XIX-XXI зуун бүрийн боловсролын онцлог ба өөрчлөлт

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан “Суралцахуйн луужин-2030”  хэмээх  баримт бичигт зуун бүрд боловсрол хэрхэн өөрчлөгдөж ирсэн, цаашдаа ямар дүр зурагтай байхыг нийгэм, үйлдвэрлэл, технологийн хөгжилтэй уялдуулан харуулсантай танилцана уу.

 

 

Б.Гэрэлмаа: Хүүгийн минь анхны япон багш “Хүүхдийг бид зөв хүн болгоход л анхаардаг” гээд угтсан нь мартагддаггүй

Япон улсад гэр бүлээрээ дөрвөн жил амьдрахдаа Ананд хүүгээ японы цэцэрлэгээр хүмүүжүүлж, япон цэцэрлэгийн нууцаас хуваалцсан сэтгүүлч Б.Гэрэлмаагийн ярилцлагатай танилцана уу.

 

Шувуудад тэжээл бэлтгэе

Бага насныхан өвлийн улиралд шувууд тэжээх, тэднийг юм идэж байхыг харах дуртай байдаг. Багш хүүхдүүдтэйгээ хамт гарын доорх материал ашиглан өвөлждөг шувуудад зориулж тэжээлийг нь цагираг болон бусад хэлбэртэйгээр бэлтгээд гадаа талбай дахь модондоо байрлуулж болох юм.

Багшийн ажиглалт, баримтжуулалт гэж юу вэ?

Ажиглалт, баримтжуулалт нь цэцэрлэг болон багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндэс суурь болдог тул багшийн зайлшгүй гүйцэтгэх нэгэн чухал үүрэг юм. Иймд ихэнх улс орон бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөртөө ажиглалт, баримтжуулалтыг тусгасан байдаг. 

Ямар эх оронтой, юуны төлөө амьдрахаа ТЭД мэддэг болж өсөж байна

Хүүхдүүдийн хувьд үнээ саах, тугал татах, эмээл, чөдөртэй харьцах гэх мэт үндэсний ёс заншил, өв уламжлалыг зарим томчуудаас ч илүү мэддэг болжээ. Тэд багш нарынхаа сэтгэл гаргаж урласан сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан монгол ахуй, соёлоо танин мэдэж буй нь энэ юм.

 

Хуудаснууд