Сургуулийн өмнөх нас

Шинэ жилийн урлал

Гацуур, өвлийн өвгөн, чимэглэл урлаж, хэрэглэснээр шинэ жилийн таатай сайхан уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ баяр хөөрийг нэмэгдүүлдэг. Энд цаас, байгалийн материал болон  гарын доорх бусад материал ашиглан урлах олон сайхан санаа, аргачлалуудыг нийтэллээ.

Гадаа тоглох тоглоомууд

Хүүхдүүд зусланд, ер нь хаана ч гадаа тоглох дуртай. Томчууд ч хүүхдээ “За, гадагшаа гараад тогло.” гэх нь цөөнгүй. Гэтэл бага насныхан гадаа яаж тоглохоо мэдэхгүй байх нь бий. Энд гадаа тоглох зарим санаануудыг нийтэллээ.

Зуурмаг хийх жор, арга, зуурмагаар урлан бүтээх

Баримлын шавар худалдаж авахгүйгээр, аав ээжүүд мөн багш нар өөрсдөө хялбар аргаар, гэртээ байгаа хүнсний зүйлсээ ашиглан зуурмаг бэлтгэж, түүгээр хүүхэд тань тоглоом наадгай, бэлэг дурсгал, чимэглэлийн зүйлсийг бүтээлчээр урлан бүтээж болно.

Гарынхаа сүүдрээр амьтад үүсгэе

Сүүдрээр тоглох нь хүүхдэд болон ээж аав нарт ч сонирхолтой. Үүнд харанхуй орчин (Ванны өрөөг ашиглаж болно.), ширээний чийдэн, орны цагаан даавуу хэрэглэгдэнэ. Сүүдэр үүсгэхийн тулд гараа чийдэн, дэлгэцний хооронд байрлуулна. Ингээд гар хурууныхаа хөдөлгөөнөөр янз бүрийн амьтдын дүрс үүсгэж тоглоно.

Эрчилсэн цаасаар цэцэг хийх

Өргөн, нарийн цаасыг мушгиж эрчлээд сүлжих, нэхэх, уяж зангидах зэргээр урлан бүтээх үйлд ашиглаж болно. Эрчилсэн цаас нь нэлээд бөх байдаг тул бүлээн усанд угааж болдог. Үүнийг бөс даавууны будгаар будна. Эрчилсэнцаасаар цэцэг хийх нэг аргыг харуулъя. 

Хуудаснууд