Мэргэжлийн хүмүүс

Сургуулийн өмнөх боловсролын чанар гэж юу вэ?

Сургуулийн өмнөх боловсрол чанартай байна гэдгийг та юу гэж үзэх вэ гэсэн асуултад хүн бүр өөр өөр хариулт өгөх байх. Гэхдээ СӨБ-ын чанарыг хүүхэд болон түүний хөгжлийн онцлог бүхий эрэлт хэрэгцээнээс авч үзэж, дараах зүйлсийг хамруулан ойлгоно.

 

20 ба 21 дүгээр зууны боловсролын тогтолцооны ялгаа

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас “Ирээдүйн боловсрол ба 2030 оны ур чадвар” гэсэн төслийн баримт бичгийг гаргасан байдаг. Үүнээс бидний уламжлалт боловсролын тогтолцоо ямар онцлогтой байсан, 21 дүгээр зуунд боловсролын тогтолцоо хэрхэн өөрчлөгдөхийг орчуулан хүргэж байна.

Чөлөөт ажиглалтыг хэрхэн гүйцэтгэх вэ?

Багш чөлөөт ажиглалтаар хүүхэд өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны явцад юу хийж, яаж тоглож, биеэ хэрхэн авч явж, ямар зан ааш гаргаж байгаа, хөгжилд нь ямар онцлог зүйл анзаарагдсаныг хөндлөнгөөс оролцохгүйгээр тусган авч, тэмдэглэнэ.

Ангиа яаж тохижуулах вэ?

Бага насныханд аюулгүй байдал, бас адал явдалтай, сонирхолтой орчин хэрэгтэй. Тэдэнд тусгай хэрэгцээ, сурах арга барил байдаг. Үүнийг эхнээс нь анхаарч үзэх шаардлагатай бөгөөд хүрээлэн буй орчин нь тэдэнд тус,  заримдаа бас саад болдог.

Таны хүүхэд цэцэрлэгт юу сурдаг вэ?

Улс орнуудын бага насны хүүхдийн суралцахуйн чиглэлүүд олон, цөөн янз бүр ч бидний уламжлан хэрэгжүүлж ирсэн Хөдөлгөөн, эрүүл мэнд, Хэл яриа, Байгаль, нийгмийн орчин, Математикийн энгийн төсөөлөл, Хөгжим, дүрслэх урлаг, Нийгэмшихүй гэсэн суралцахуйн чиглэлүүд ерөнхийдөө түгээмэл байдаг.

 

Япон цэцэрлэгт багшилсан ТЭМДЭГЛЭЛ

Төгөлдөр хуур анги бүрт нэг байгаа харагдана. Учир нь сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн багш бүр төгөлдөр хуур дээр үндсэн аялгуу заавал тоглож чаддаг байх ёстой. Учир нь Япон цэцэрлэг дуу хөгжмөөр өглөөгөө эхлүүлж, өдрийг дуу хөгжмөөр үргэлжлүүлж, дуу хөгжмөөр үдэж, дуу хөгжмөөр ёсолж, хүндэлж бас тоглоцгоодог билээ.

Хүүхэд үнэт зүйлийг хэрхэн эзэмшдэг вэ?

Хүүхдэд үнэт зүйлийг хэрхэн эзэмшүүлэх асуудлаар олон жил ажилласан ХБНГУ-ын Бавар мужийн Мертинген хотын бага ангийн багш Жулиа Шлимокын зөвлөмжийг орчуулан Танд хүргэж байна. Энэ нь манай цэцэрлэгийн болон бага ангийн багш нарт нэг бус нэлээд хэдэн зүйлийг бодогдуулах болов уу.

Цэцэрлэгт хүүхдийг ажиглах, баримтжуулах гэж юу вэ?

Ажиглалт, баримтжуулалт нь цэцэрлэг болон багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндэс суурь болдог тул багшийн зайлшгүй гүйцэтгэх нэгэн чухал үүрэг юм. Иймд ихэнх улс орон бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөртөө ажиглалт, баримтжуулалтыг тусгасан байдаг.

Хуудаснууд