Өөрсдөө аварга том савангийн хөөс бүтээе

Зуны улиралд хүүхдүүд гадаа тоглохдоо савангийн хөөс үүсгэж, хөөцөлдөн тоглох дуртай.  Савангийн хөөс бол тэдэнд удаан хугацаагаар зугаатай, баяр хөөртэйгээр тоглох боломж олгодог. Савангийн хөөсийг хэрхэн үүсгэх вэ?  

 

Хэрэглэгдэх зүйлс:

  1. 75 мл саармаг саван (зөөлөн саван)
  2. Зуурмагт хэрэглэх 800 мл хүйтэн ус
  3. 100 мл бүлээн ус (элсэн чихэр илүү сайн уусдаг)
  4. 50 гр элсэн чихэр
  5. 1 цайны халбага нунтаг цардуул

 

Үүнийг хэрхэн хийх вэ:

Эхлээд цардуулаа хүйтэн усанд хийж, бүрэн уусах хүртэл сайтар хутгана. Дараа нь  савангаа нэмж хийж хутгана. Жижиг саванд элсэн чихрийг бүлээн усандаа уусгана. Хоёр шингэнийг холино.

Тэгээд д хүүхдүүд аварга том савангийн хөөс хөөргөх боломжтой. Тус бүр нь 30-40 см урттай хоёр саваа модыг ноосон утсаар холбоно. Доод талын ноосон утасны голд бага зэрэг хүндрүүлэгч өлгөнө.

Хүүхдүүд саваа модоо гартаа бариад, хөөсний уусмал руу дүрж, уусмалаа ноосон утсаар татна. Аварга том савангийн хөөс агаарт бага зэрэг эргэлдэн, нисч одно.

 

Эх сурвалж: PRO Kita, Basteltipps