Бага насны хүүхдийн үнэлгээний зорилго нь багш нэг талаас хүүхэд бүрийн байгаа байдлыг тогтоон, тохирсон дэмжлэг үзүүлж, суралцах, хөгжих хэрэгцээг нь бүрэн хангах, нөгөө талаас сургалтын үйл ажиллагаагаа тодорхой төлөвлөж, агуулга, арга зүйгээ сайжруулан хүүхэд бүрд оновчтойгоор нөлөөлөх

Нийслэлийн 146 дугаар цэцэрлэг, Хэнтийн аймгийн 3 дугаар цэцэрлэгийнхэн саяхан ашиглалтад орсон цэцэрлэгээ хэрхэн тохижуулсантай танилцана уу.

Бага насны хүүхдийн хөгжил төлөвшлийг бодитой үнэлэхийн тулд багш нар бага насныхны хөгжлийн онцлог болон үнэлгээ явуулах үйл явцдаа зарим зүйлийг анхаарна. Багш хүүхэд бүрийг бодитой үнэлснээр тэдэнд тохирсон, оновчтой дэмжлэг үзүүлж чадна.

Сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээнд юуг авч үзэх шаардлагатай, өөрөөр хэлбэл, СӨБ-ын чанар юунаас хамаардаг болохыг тодруулахын тулд зарим улс орны хууль, чанарын стандарт болон судалгааны үр дүнгээс жишээлэн авч үзье.

Цэцэрлэгийн багш, ажилтнууд бие биеийнхээ таагүй (хөндүүр) зан үйл, харилцааг шууд хэлэхээсээ дөлдөг тал бий. Нэгэн эрхлэгч эл асуудлыг хамт олонтойгоо авч үзэж, практик үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн арга барилаасаа хуваалцсантай танилцана уу.

Францын ерөнхийлөгчийн захиалсан судалгаанд хүүхдүүд 13 нас хүртлээ ухаалаг гар утас хэрэглэхгүйг зөвлөжээ

Энэхүү судалгаанд дурдсанаар, хүүхэд 13 нас хүртлээ ухаалаг утас ашиглахгүй байх, 18 нас хүртлээ TikTok, Instagram, Snapchat зэрэг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох ёстой гэжээ.

 

Хүүхдийг хэдийд технологитой танилцуулах вэ?

Энэ асуултаар MEST Africa (Африк дахь технологийн бизнес эрхлэгчдийн сургалтын хамгийн том төвүүдийн сүлжээ)-тай Mastercard сан хамтран сургалтад технологийг ашиглах талаар EdTech платформоор явуулдаг шүүмжлэлт яриа хэлэлцүүлгээс нэгэн хэлэлцүүлгийг нийтэллээ.

 

Багш ажиглалт, баримтжуулалтаа хэрхэн сайжруулах вэ?

Багш хүүхэдтэй ажиллахдаа, өөрөөр хэлбэл өдрийн турш анги дүүрэн хараатай байж, хэдий чинээ мэдрэмжтэй, гярхай байна, төдий чинээ хүүхэд бүрийг сайн таньж мэднэ. Нөгөө талаас байгууллагаас зориуд багш нарын ажиглах, баримтжуулах чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулж байх нь тустай. 

Багшийн ажиглалт, баримтжуулалт гэж юу вэ?

Ажиглалт, баримтжуулалт нь цэцэрлэг болон багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндэс суурь болдог тул багшийн зайлшгүй гүйцэтгэх нэгэн чухал үүрэг юм. Иймд ихэнх улс орон бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөртөө ажиглалт, баримтжуулалтыг тусгасан байдаг. 

Ажиглах чадвараа шалгаарай

Багш өдөр бүр хүүхэд бүрийг гярхай ажиглаж, тэдний сонирхол, ахиц, бэрхшээл, зан аашийг тодруулан ажлаа явуулах шаардлагатай. Та дараах зургуудыг ажиглаж, харааны болон ажиглах чадвараа шалгаарай. Зураг тус бүрээс аль болох богино (20 секунд) хугацаанд нуугдсан дүрс буюу ялгааг олохыг хичээгээрэй.

 

Хуудаснууд