Хөгжил төлөвшил

Цагаан сарын тоглоом наадам

Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна дом, засал тахилгын шинжтэй байдагт оршино. “Алаг мэлхий” тоглоомыг битүүний орой тоглодог бол “Хорол”, “Дөрвөн бэрх”, “Үүчүүр” тоглоомуудыг сар шинээр тоглодог.

Шинэ жилийн бөмбөлөгүүд урлая

Шинэ жил айсуй. Хүүхдүүд нарийн олс, бүдүүн утас, цаас, цавуу ашиглан төрөл бүрийн бөмбөлөгүүд урлах санаануудыг энд нийтэллээ. Урласан бөмбөлөгөөрөө гацуур мод, өрөө тасалгаа, хаалга, ширээ зэрэг юуг ч чимэглэж болно. Өөрийн урласан зүйл хамгаас үнэ цэнэтэй.

Мандарин лаа

Та шинэ жилээ угтан лаа худалдаж авахын оронд хүүхдүүдтэйгээ хамтран мадарин (эсвэл жүрж)-ы хальсаар гоёмсог лаа хийж болно. Үүнд лааны үлдэгдэл, зулын гол, шүдэнзний мод л хэрэг болно.  Үүнийг бүтээхэд түлэгдэх эрсдэлтэй тул та бага насны хүүхэдтэйгээ хамт ажиллаарай.

Хүүхдэд (бидэнд ч бас) сайнаар нөлөөлдөг үгс

Өдөр тутмын амьдралд хүүхдэд зөрчилдөх, урам хугарах тохиолдол гардаг. Гэхдээ тэд үүнийг даван туулж сурснаар хүчтэй хувь хүн болон төлөвшдөг. Үүнд эцэг эх хүүхдэдээ итгэл өгч, чөлөөт орон зайг олгосноор тэд зоригтой байх, бие даах, өөртэй итгэх итгэлтэй болоход нөлөөлнө.

Гадаа тоглох зугаатай тоглоомууд

Халуун дулааны улиралд гадаа тоглох нь хүүхэд эрүүлжиж чийрэгжихэд нэн тустай. Тэд гадаа чөлөөтэй гүйж харайж, тоглож наадаснаар булчин шөрмөс нь чангарч, хөдөлгөөнөө зохицуулах чадвар нь сайжрахаас гадна зугаатай хөгжилтэй байж, бусадтай зохицон харилцах, бүтээлчээр хамтарч ажиллахад суралцана.

Хуудаснууд