Багшид хэрэгтэй ном

Бид шинэ зуунд боловсролоо хэрхэн өөрчилж сайжруулах, хүүхдийг багаас нь хэрхэн сайн хүн болгон төлөвшүүлэх, тэдний хөгжил төлөвшлийг яаж бодитой үнэлэх, сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах арга зам юу вэ зэрэг олон тулгамдсан асуултад тодорхой хариулт авах боломжтой нэгэн ном шинээр гарсантай танилцана уу.

Та гарчиг болон өмнөх үгнээс номын талаар ерөнхий баримжаа авсан болов уу. Нэмж тодруулахад бүлгүүдийн доторх асуултаар илэрхийлсэн гарчиг бүр дотроо мөн тодорхой асуултуудад хариулт өгөх байдлаар бичигдсэн тул бага насны хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэхтэй холбогдох эргэлзсэн, сонирхсон олон асуултад хариулт авч, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой. Үүнийг номын 2 жижиг гарчгаар жишээлэн харуулъя.

3.4. Бид хүүхдийн үнэт зүйлд хэрхэн нөлөөлөх вэ? 

  1. Хүүхдийн үнэт зүйлд нөлөөлдөг орчин юу вэ?
  2. Гэр бүл хэрхэн нөлөөлөх вэ?
  3. Цэцэрлэг, сургууль хэрхэн нөлөөлөх вэ?
  4. Нийгмийн бусад орчин ямар байвал зохих вэ

 

5.2. Явцын болон үр дүнгийн үнэлгээ гэж юу вэ?

  1. Явцын үнэлгээ гэж юу вэ?
  2. Үр дүнгийн үнэлгээ гэж юу вэ?
  3. Явцын болон үр дүнгийн үнэлгээний ялгаа юунд орших вэ?

 

Мөн амьдрал дээрх жишээнүүд, зураг, хүснэгтээр номын агуулгыг энгийн, ойлгомжтой болгосон бөгөөд  нэр томьёо бүрийг тухай бүрд нь тодорхойлж, тайлбарласан болно.

 

Энэхүү номыг сонирхсон хүмүүс дараах утас, хаягаар холбоо барина уу.

Утас: 99138512

И-мэйл хаяг: info.buuvei@gmail.com

 

Мөн "Интерном их дэлгүүр"-ийн internom.mn  вэбсайтад "Бидний хүүхэд шинэ зуунд" гэсэн  номын нэрээр хайлт хийж, "Аз хур номын их дэлгүүр"-ийн book.mn вэбсайтын "Мэргэжлийн ном, гарын авлага" гэсэн ангиллаас үзнэ үү.

Энэ ном Интерном их дэлгүүр (Спортын ордны эсрэг талд), Аз хур номын дэлгүүр (Боловсролын их сургуулийн хойно байрлалтай болон Нарны замын дагуу байрлалтай төв дэлгүүр)-т байгаа.