Гадаа талбай

Бид цэцэг ургамалд умбасан сайхан талбайтай болсон

Манайх Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэг. Бид хүүхэд тоглонгоо сурч хөгжихөд зориулан гадаа талбайдаа тэдний сонирхлыг татахуйц, ногоон байгууламж бүхий нар, ус, агаараар чийрэгжих, туршилт хийж, ургамал, амьтнаа хайрлан хамгаалах, арчлах, ургуулах боломжтой сургалтын төвүүдийг байгууллаа. 

Гинжит гүүр, Сүүдрэвчтэй элсний хайрцаг

Бид цэцэрлэгийнхээ гадаах талбайд эцэг эхийнхээ тусламжтайгаар хүүхдэд сонирхолтой, тэдний хөдөлгөөнийг дэмжсэн олон тоглоом хийсэн. Тэдгээрээс аавуудын хийсэн, хүүхдүүдийн тоглох хамгийн дуртай хоёр тоглоомыг хэрхэн хийж, ашиглаж байгаагаа танилцуулъя.

Хүүхдүүд “Усан хүрхрээ”-нд тоглох хамгийн дуртай

Дорнод аймгийн Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон бид хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө сэтгэл, зүтгэл гарган, дотоод орчин төдийгүй, гадаа талбайдаа хүүхэд бүрт тоглонгоо суралцах боломж нөхцөл бүрдүүлэхээр идэвх санаачилгатай