Хөдөлгөөн, эрүүл мэнд

Гар хурууны хөдөлгөөнийг дэмжих үйлүүд

Сургуулийн өмнөх насанд гар хурууны жижиг булчингийн хөгжил чухал. Гар хурууны хөдөлгөөний чадвар нь эвлүүлэх, барьж байгуулах, угсрах гэх мэт олон тоглоом наадам тоглоход тустай бөгөөд гутал, хувцсаа өмсөж тайлах, гутлаа үдэх зэргээр бие даах чадварыг дэмждэг. Мөн хүүхдийн танин мэдэхүй, цаашдаа сургуульд амжилттай суралцахтай нь ч холбоотой.

Энгийн хэрэглэгдэхүүнээр хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих нь

Багш анги танхимд байдаг эд зүйл, энгийн хэрэгсэл (сандал, вандан, матрас, бөмбөг, цагираг, гарын доорх материал гэх мэт) ашиглан хүүхдийг идэвхтэй хөдөлгөөнд байлгаж болно. Ийм хэрэглэгдэхүүнээр хүүхдийн биеийн хөдөлгөөнийг дэмжиж буй зарим дасгал, тоглоомуудтай танилцана уу.

Гутлаа үдэцгээе

Бид ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд гутлаа үдэж сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд бүрд хүрэлцэхүйц тооны бойтог, тавчигны загварыг үдээсний хамт бэлтгэсэн. Эхний үед хүүхдүүд бойтог эсвэл тавчгаа сонгон авч, үдэж сурах үйлд суралцана.

Дугуйн наадгай

Бид жаахан байхдаа  чулуу  өрж тоглож, шилбүүр унан давхиж, хөвгүүдтэй байлдаж, дээс резин ашиглан үсэрч дэвхэрч тоглодог байлаа. Одоо харж байхад хүүхдүүд голдуу зурагт үзэж, гар утас, компьютрээр тоглож байх юм. Хүүхдэд хөдөлгөөн хэрэгтэй. Хөдөлгөөн нь хүүхдийн бүх талын хөгжилд нөлөөлдөг.

Манай хүүхдүүдийн хамгийн дуртай ажил

Манайх Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэг, Дамбадаржаад байрладаг. Цэцэрлэгийнхээ бэлтгэл бүлгийнхний хамгийн дуртай ажлыг танилцуулъя. Энэ бүлгийн ариун цэврийн өрөөнд нэг жижигхэн угаалгын машин бий. Түүгээр хүүхдүүд ээлжлэн ангийнхаа нэг удаа хэрэглэдэг гар нүүрийн алчууруудыг угаадаг.

Хуудаснууд