Өрөө

Аав ээжийн бүтээсэн гэр

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын улсын тэргүүний 24 дүгээр цэцэрлэгт явагдсан “Хүүхдийн хөгжилд бидний оролцоо” сэдэвт ажлын хүрээнд Бага “А” бүлгийн эцэг эхчүүд гарын доорх материал ашиглан “Айл гэр“ сэдэвт тоглоом хийсэнтэй танилцана уу.

Багш нартаа итгээрэй!

Манай багш, туслах багш нар биднийг байсан, байгаагүй хариуцсан ажлаа санаачилгатай, хариуцлагатай гүйцэтгэдэг. Энэ нь цэцэрлэгийн удирдлагаас тэдэнд итгэл өгч, бие даан ажиллах боломж олгодогийн үр дүн юм. Бид (эрхлэгч, арга зүйч) 2016 оны 3-4 дүгээр сард 20 гаруй хоног үндэсний сургагч багшаар аймгууд болон дүүрэгт ажиллан, цэцэрлэгээрээ орох завгүй байлаа.

Ээж аав нартаа баярлалаа

Манай бүлгийн эцэг эхчүүд “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа” 2 сарын ажлаар 5 багт хуваагдан бүлгийн сургалтын орчинг хүүхдийн сонирхол, хэрэгцээнд тулгуурлан тохижууллаа. Ээж аав нарынхаа тохижуулсан тухтай, сонирхолтой, сайхан орчинд хүүхдүүд маань дуртай тоглон наадаж, хөгжиж байна.

Богдын гоё цэцэрлэг

Баянхонгор аймгийн Богд сумын цэцэрлэгийн хамт олон тавилга хэрэгсэл, хүүхэд хөгжүүлэх төвүүдээ модоор онцлог дизайнтай хийсэн нь өнгө үзэмж, эдэлгээ сайтай болжээ. Энд хүүхдүүд тун дуртай тоглон наадаж, үйл гүйцэтгэдэг. Танай ажилсаг, бүтээлч хамт олонд баяр хүргэе!

Амрах төвөө шинэчиллээ

Хүүхдийн тоглох, амрах хамгийн дуртай орчин бол манай ангийн “Амрах төв”. Анх хүүхдүүд маань хөнжил, гудсаа давхарлаж хураагаад Амрах төв болгон ашигладаг байсан. Хүүхдийн хөнжил, гудсыг тус тусад нь уутанд хийж буйдан болгон ашигладаг болсноор Амрах төв маань илүү тав тухтай боллоо. 

Хуудаснууд