Үзэл баримтлал, бодлого

Цэцэрлэгүүд хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалаа хэрхэн сайжруулах вэ?

Тухайн байгууллагын ноён нуруу, үйл ажиллагааны онцлог нь хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлал (pedagogical concept)-аа хэрхэн зөв боловсруулж, хэрэгжүүлж байгаагаас шалтгаална. Энэхүү зөвлөмжид цэцэрлэгийн үзэл баримтлалыг боловсруулах, сайжруулахтай холбогдох чиглүүлэх асуултуудыг голлон авч үзлээ.

Сайн үйл ажиллагаа манай цэцэрлэгт (Эсээ)

Би жирийн л нэг багш. Гэхдээ хорвоог сониуч нүдээр харах балчир үрсийг эрдэмд хөтөлсөн анхны багш. Өглөө бүр эртлэн босч цэцэрлэгээ зорин нэг л замаар алхана. Эргэн тойрны бүхий л зүйл надад танил. Хаана юу байдаг, шинээр юу нэмэгдсэн, ямар хүмүүстэй зөрөн өнгөрдөгийг ч мэднэ. Үүний адил ажлаа ч сайн мэднэ.

Монгол ахуйд тоглонгоо хөгжинө

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын улсын тэргүүний цэцэрлэгийн багш, ажилтнууд хүүхэд бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлалаа хэрхэн боловсруулж, хэрэгжүүлж байгаа туршлагаасаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцаж байна.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлал – Түгээмэл асуулт, хариулт

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын бодлого, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн аль аль нь тодорхой онол, үзэл санаан дээр тулгуурлан боловсруулагдсан нь мэдээж. Гэтэл цэцэрлэгүүд тус тусдаа хүүхэдтэй ажиллах үзэл баримтлал боловсруулах ямар шаардлага байна вэ?

Энэ дэлхийн хүүхэд бүр ажилхан

Ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор ХБНГУ-ын Баварын муж, Мюнхен дэх Бага насны хүүхдийн судалгааны институтын хүндэт профессор Др.Бернхард Нагель уригдаж байна. Ярилцлага маань үр өгөөжтэй, багш нарт төдийгүй эцэг эхчүүдэд ч чухал хэрэгцээтэй мэдээлэл өгөхөөр болсон гэдгийг  онцлох хэрэгтэй болов уу.

Хуудаснууд