Мэргэжлийн хүмүүс

Сургуулийн өмнөх боловсролын чанар гэж юу вэ?

Сургуулийн өмнөх боловсрол чанартай байна гэдгийг та юу гэж үзэх вэ гэсэн асуултад хүн бүр өөр өөр хариулт өгөх байх. Гэхдээ СӨБ-ын чанарыг хүүхэд болон түүний хөгжлийн онцлог бүхий эрэлт хэрэгцээнээс авч үзэж, дараах зүйлсийг хамруулан ойлгоно.

 

Цэцэрлэгт хүүхдийг ажиглах, баримтжуулах гэж юу вэ?

Ажиглалт, баримтжуулалт нь цэцэрлэг болон багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндэс суурь болдог тул багшийн зайлшгүй гүйцэтгэх нэгэн чухал үүрэг юм. Иймд ихэнх улс орон бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөртөө ажиглалт, баримтжуулалтыг тусгасан байдаг.

Чадамжид суурилсан боловсрол ямар онцлогтой вэ?

Чадамж (competency)-д суурилсан боловсрол нь хувь хүний эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, үнэт зүйл, хандлага бүхий сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, олон талт үйлийн гүйцэтгэлээр суралцагчийн ахиц дэвшлийг үнэлж баталгаажуулдаг үр дүнд суурилсан боловсролын нэгэн чиглэл юм.

 

Бид хувийн зохион байгуулалтаа хэрхэн сайжруулах вэ?

Хувийн зохион байгуулалт нь ажил, амьдрал, суралцахуйн бүхий л үйлд хамааралтай. Энд Ёохен Май (Jochen Mai)-н хувийн зохион байгуулалтыг сайжруулахад нөлөөлдөг, ажил, даалгаврын гүйцэтгэлтэй холбогдох практикт өргөн хэрэглэгддэг үр дүнтэй зарим арга, техниктэй танилцана уу.

 

XIX-XXI зуун бүрийн боловсролын онцлог ба өөрчлөлт

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан “Суралцахуйн луужин-2030”  хэмээх  баримт бичигт зуун бүрд боловсрол хэрхэн өөрчлөгдөж ирсэн, цаашдаа ямар дүр зурагтай байхыг нийгэм, үйлдвэрлэл, технологийн хөгжилтэй уялдуулан харуулсантай танилцана уу.

 

 

Шувуудад тэжээл бэлтгэе

Бага насныхан өвлийн улиралд шувууд тэжээх, тэднийг юм идэж байхыг харах дуртай байдаг. Багш хүүхдүүдтэйгээ хамт гарын доорх материал ашиглан өвөлждөг шувуудад зориулж тэжээлийг нь цагираг болон бусад хэлбэртэйгээр бэлтгээд гадаа талбай дахь модондоо байрлуулж болох юм.

Шинэ жилийн чимэглэл

Хүүхдүүд өөрийн гараар урласан зүйлээрээ ангиа чимэглэх дуртай байдаг. Энд гарын доорх материал ашиглан “Бяцхан хулгана”, “Цасан ширхэг” хийх санааг нийтэллээ. Мөн Та манай сайтад өмнө нь нийтлэгдсэн “Шинэ жилийн чимэглэл хийх”, “Боргоцойн чимэглэл”, “Шинэ жилийн урлал” зэрэг материалуудыг эргэн харж ашиглаарай. 

 

Бага насны хүүхдийг үнэлэхдээ юуг анхаарах вэ?

Багш ажиглалт хийхдээ юун түрүүнд хүүхэд тухайн үйлийг гүйцэтгэхдээ дуртай/дургүй байна уу, ямар арга замаар гүйцэтгэж байна, хэр зэрэг зүтгэл чармайлт гаргаж байна гэх мэт үйл явцад нь анхаарлаа төвлөрүүлнэ.  

Хуудаснууд