Нийслэлийн 146 дугаар цэцэрлэг, Хэнтийн аймгийн 3 дугаар цэцэрлэгийнхэн саяхан ашиглалтад орсон цэцэрлэгээ хэрхэн тохижуулсантай танилцана уу.

Бага насны хүүхдийн хөгжил төлөвшлийг бодитой үнэлэхийн тулд багш нар бага насныхны хөгжлийн онцлог болон үнэлгээ явуулах үйл явцдаа зарим зүйлийг анхаарна. Багш хүүхэд бүрийг бодитой үнэлснээр тэдэнд тохирсон, оновчтой дэмжлэг үзүүлж чадна.

Сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээнд юуг авч үзэх шаардлагатай, өөрөөр хэлбэл, СӨБ-ын чанар юунаас хамаардаг болохыг тодруулахын тулд зарим улс орны хууль, чанарын стандарт болон судалгааны үр дүнгээс жишээлэн авч үзье.

Цэцэрлэгийн багш, ажилтнууд бие биеийнхээ таагүй (хөндүүр) зан үйл, харилцааг шууд хэлэхээсээ дөлдөг тал бий. Нэгэн эрхлэгч эл асуудлыг хамт олонтойгоо авч үзэж, практик үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн арга барилаасаа хуваалцсантай танилцана уу.

Ажиглалт, баримтжуулалт нь цэцэрлэг болон багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндэс суурь болдог тул багшийн зайлшгүй гүйцэтгэх нэгэн чухал үүрэг юм. Иймд ихэнх улс орон бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөртөө ажиглалт, баримтжуулалтыг тусгасан байдаг.

“Бие даасан япон хүүхэд”-ийг ажигласан тэмдэглэл

Б.Гэрэлмаагийн eguur.mn вэбсайтад цувралаар нийтэлж буй  хүүхдийг багаас нь хэрхэн хариуцлагатай, зөв сайн хүн болгож төлөвшүүлэх талаар бичсэн амьдралд ойрхон нийтлэлүүд нь манай цэцэрлэгийн багш нар, эцэг эхэд нэгийг бодуулж, хоёрыг эргэцүү-лүүлдэг. Түүний сүүлчийн нийтлэлийг сайтдаа байршууллаа.

 

Багшид хэрэгтэй ном

Бид шинэ зуунд боловсролоо хэрхэн өөрчилж сайжруулах, хүүхдийг багаас нь хэрхэн сайн хүн болгон төлөвшүүлэх, тэдний хөгжил төлөвшлийг яаж бодитой үнэлэх, сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах арга зам юу вэ зэрэг олон тулгамдсан асуултад тодорхой хариулт авах боломжтой нэгэн ном шинээр гарсантай танилцана уу.

 

Шоог ашиглах нь

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Чулуунчимэг: Шоог бүх суралцахуйн чиглэлээр ашиглах боломжтой. “Цэцэг” сэдвийн хүрээнд бүтээсэн шоо болон үүнтэй холбоотойгоор төлөвлөж явуулсан зарим үйл ажиллагаагаа танилцуулъя.

 

Шоогоор тоглоё

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Чулуунчимэгийн ангийнхаа хүүхдүүдтэй хамтран шоо урлаж, түүгээр тоглосноор ямар үр дүнд хүрсэнтэй танилцана уу. Эхлээд шоогоо хэрхэн урлан бүтээснийг харууллаа.

 

XIX-XXI зуун бүрийн боловсролын онцлог ба өөрчлөлт

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан “Суралцахуйн луужин-2030”  хэмээх  баримт бичигт зуун бүрд боловсрол хэрхэн өөрчлөгдөж ирсэн, цаашдаа ямар дүр зурагтай байхыг нийгэм, үйлдвэрлэл, технологийн хөгжилтэй уялдуулан харуулсантай танилцана уу.

 

 

Хуудаснууд