Мэргэжлийн хүмүүс

Сургалтын хэрэглэгдэхүүн бүтээж буй туршлагаас

Манай Дэгдээхий цогцолбор цэцэрлэг нь БНСУ-ын Койка Олон улсын байгууллагатай 2 жил  хамтран ажиллаж, сайн дурын ажилтан багш Хун Хун Шилээс БНСУ-ын цэцэрлэгийн үйл ажилллагаа, сургалтын орчин, тоглоомоор хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа арга зүй, туршлагаас суралцан хэрэгжүүлж ирлээ.

Ажиглалтын хуудсын мэдээллийг нэгтгэн дүгнэх нь

Багш нар маань намар болон хавар “Ажиглалтын хуудас”-ын дагуу ангийнхаа хүүхэд бүрийн хөгжлийг улсын дундажтай харьцуулан тогтоож байгаа билээ. Багш ангийнхаа хүүхэд бүрийн, арга зүйч/эрхлэгч цэцэрлэгийнхээ нийт хүүхдийн үнэлгээний мэдээллийг хэрхэн нэгтгэж дүгнэх аргачлалтай танилцуулъя.

Багш нар СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг хэрхэн ашиглах вэ?

Монголын СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг 2016 онд анх удаа нас тус бүрээр тогтоосон нь манай сургуулийн өмнөх боловсролын салбарт хийгдсэн шинэлэг, томоохон ажил юм. Үүгээр багшид хүүхэд бүрийн хөгжлийг улсын дундажтай харьцуулах боломж бүрдэж байна.

Намрын навчаар урлах

Багш нар хүүхдүүдтэйгээр өнгө алагласан намрын навч түүж, зурах, урлахад янз бүрээр ашиглаж болно. Энд зарим санааг харууллаа. Та бүхэн хүүхдүүдтэйгээ навчаар зурсан, урласан бүтээлээ ирүүлээрэй. Бид сайтдаа нийтлэх болно. 

Хэн 4 бэрх буулгах вэ?

Хүүхэд, хөгшидгүй тоглох дуртай, боломжтой тоглоом бол шагайн наадам. Нийслэлийн 42 дугаар цэцэрлэгийн багш Т.Түвшинжаргал шагайгаар дөрвөн бэрх орхиход хүүхдээр тохирох үгсийг хэлүүдэг нь тоглоомыг сонирхолтой болгохын дээр хүүхдийн хэл ярианы хөгжилд тустай ажээ.

Бага насны хүүхдэд хөгжим заах арга зүй

Бага насны хүүхдийг хөгжим тоглож сургах өөрийн ажлын арга барилаа та бүхэнтэй хуваалцаж байгаадаа таатай байна. Цэцэрлэгийн насны хүүхдийн сонирхол, хэрэгцээнд  тулгуурлан өндөрлөггүй, өндөрлөгтэй хөгжмийн зэмсгийг үйл ажиллагаандаа ашигладаг.

 

“Долоодой”-гоор тоглонгоо хөгжих боломж

Долоодой нь олон улсад “танграм” гэж нэрлэгдэх бөгөөд эртний Хятадаас үүсэлтэй эвлүүлдэг тоглоом юм. Судлаачид үүнийг 19 дүгээр зууны хамгийн алдартай тоглоомуудын нэгд тооцсон байдаг.

Хуудаснууд